Дэлхийн Эрүүл хотуудын холбооны хуралд оролцож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат Хятадын Хонг-Конг хотноо зохион байгуулж буй Дэлхийн Эрүүл хотуудын холбооны VI их хуралд оролцож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  /ДЭМБ/ зохион байгуулдаг тус их хуралд НЭМГ-ын дарга Ш.Энхбат “Монголын эрүүл хотын санаачлага” сэдвээр илтгэл тавьсан .

Тус хурлын үеэр ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др.Шин Ён Су-тай уулзалт хийж Улаанбаатар-Эрүүл хот санаачлага хөтөлбөр болон нийслэлийн агаарын бохирдолын талаар ярилцаж санал солилцсоноос гадна мөн тус хуралд оролцож буй Тайвань улсын төлөөлөгчидтэй уулзаж цаашид хамтран ажиллах эрүүл хотын талаар авч хэрэгжүүлж буй шинэ санаачлага, үйл ажиллагааг өргөжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

ДЭМБ-ын энэ удаагийн хурлаар дэлхий дахинд тулгараад буй Эбола вируст халдварын талаар онцгойлон авч үзсэн  бөгөөд Дэлхийн 9 улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали, БНАКАУ) эбола вируст халдварын нийт 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 (49%) хүн нас барсан байна.  10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тус халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна. Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байгаа нь түгшүүрийн дохио болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top