МАН-ын гишүүд АН-ынхныг хүлээсээр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

УИХ-ын чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн хуралдааныг дуусмагц чуулганыг эхлүүлэхээр цугласан байна. Хуваарь ёсоор бол УИХ-ын нэгдсэн хуралдаан 10 цагаас эхлэх байсан ч АН-ын бүлгийнхэн хаалттай хуралдаж байгаа тул хүлээлт үүсгэсэн нь энэ. УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр хэлэхдээ “АН-ын бүлгийнхэн хаалттай хуралдаан хийж байгаа учир бид хүлээгээд сууж байна. Тэд “Эзэн-100” хөтөлбөр шиг цаг хугацаа алдуулсан, зальжин зүйл бодож олж байх магадлалтай. Н.Алтанхуяг намын даргаасаа татгалзана гэсэн дам яриа гарч байна. Хэрэв тэгвэл Ерөнхий сайдаас огцорч байгаагаас ялгаагүй. Одоогийн үйлчилж буй хууль дүрмээр тийм байгаа. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хугацаа өчигдрөөр тасалбар болсон ч УИХын байнгын хороод ч хурлаа хийхгүй хойшилсооор байгаа нь харамсалтай” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өө(202.21.113.138) 2014 оны 10 сарын 31

Энэ Ж.Энхбаяраар ерөнхий сайд тавьбал ЯАСАН юм..

0  |  0
OK(202.179.7.194) 2014 оны 10 сарын 30

MAN-IIN ZOV

0  |  0
Top