ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар Дорнодын Нутгийн зөвлөлийн дарга боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар томилогдлоо. Тэрбээр тус аймгийн Булган сумын харъяат юм. Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн даргын суудал 20 гаруй жил шинэчлэгдээгүй тул шинэ тэргүүн дорнодчуудын анхаарлыг ихэд татаж байгаа бололтой. Тэрбээр нутгийн зөвлөлд хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд “Улс төрийн аль нэгэн явцуу ашиг сонирхолд дулдуйдсан, урлаг соёлын хүрээнд, хэн нэгнийхээ тоглолтын билетийг нааш, цааш нь тарааж түгээх…гэх мэтээр л цөөн хүнд үйлчилсэн явцуу байгууллага болон хувирчээ. Аливаа байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн хийж чадаагүйг гүйцээж, залгамж чанарыг хадгалж, тогтолцоог нь өөрчилж ажиллах эн тэргүүний ажил байх болно. Ерөөсөө хуучин тогтолцоог нь л халж өөрчлөх цаг болсон” гэж хэвлэлд ярьжээ.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.21.115.35) 2014 оны 10 сарын 30

Nutgiin zuvlul uuruu ugaasaa Yavtsu jalga dovnii uzel shingeesen shu dee.. Joohon Mongol hed huvaagdah be de

0  |  0
Top