УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Өнөөдөр 10 цагаас хуралдах байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдож сая эхэллээ. Хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Хуваарь ёсоор бол ирэх оны төсвийн төслөөс гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Гаалийн тариф,гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин энэ удаагийн чуулганы дундуур буюц 16 цагаас АН-ын бүлэг дахин хуралдахаар товлосон учир хуваарьт асуудлыг бүгдийг нь хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top