Гүнж Масако сүүлийн таван жилд анх удаа олны өмнө гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Японы удам залгах хунтайж Нарухитогийн гэргий Масако өнгөрсөн 11 жилийн хугацаанд ердөө ганц л удаа олон нийтийн өмнө харагдсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр Япон улсад айлчилж байгаа Нидерландын хаан, хатныг хүлээн авах ёслолын үеэр олон нийтийн өмнө гарсан байна. Энэ нь сүүлийн таван жилд анх удаа нийтийн үйл ажиллагаанд оролцож, гэрэл зурагчдын дуранд өртөж байгаа явдал аж. Тэрбээр 1993 онд эзэн хааны гэр бүлийн гишүүн болсныхоо дараагаас стрессээс хамааралтай өвчнөөр шаналах болжээ. Хунтайжтай гэрлэхээсээ өмнө Масако нэр хүндтэй дипломатч байсан, өндөр боловсролтой бүсгүй юм.

Өдгөө 50 настай Масако гүнж 2001 онд охинтой болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 30

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮. Интерном, ГОлдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүр.

0  |  0
Top