Хүнсний барааны үнэ бага зэрэг буурчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Өчигдөр буюу 10-р сарын 29-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

 Махны дундаж үнэ: 2014 оны 10-р сарын 29-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, адууны махны үнэ 4.9 хувь, ямааны махны үнэ 6.4  хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5940 төгрөг, үхрийн /ястай/ мах 7630 төгрөг, үхрийн цул мах 9585 төгрөг, адууны мах 5390 төгрөг, ямааны мах 5265 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 10-р сарын 29-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.3 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

 Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 10-р сарын 29-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 10-р сарын 29-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.4 хувь, луувангийн үнэ 4.4 хувь, байцааны үнэ 4.0 хувиар буурч, манжингийн үнэ 0.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 0.9 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 10-р сарын 29-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.8 хувь, задгай сүүний үнэ 30.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос задгай сүүний үнэ 5.0 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 30

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮. Интерном, ГОлдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүр.

0  |  0
Top