Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 31

Аргын тооллын 10 сарын 31,Сугар гараг. Билгийн тооллын 8, Яруу эгшигт одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан,17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах,бүтээл туурвил эхлэх,худалдаа арилжаа хийх,шинэ ажил эхлэх,зэрэг дэвших,хараал жатгыг буцаах,нялхасын хурим хийх,огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр,луу,морь,хонь,нохой,гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 31

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top