Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 31

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард хөдөлмөр,ниймгийн гурван талт хэлэлцээрээр албан ёсоор шийдвэрлэхээр болсон.  Манай улсын хэмжээнд  хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн байгаа. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг .

Ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос гаргасан. Тодруулбал одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгаа бол ирэх жил энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 380 мянган төгрөг болгохоор төлөвлөөд байгаа юм. Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсдын цалин,орлого нэмэгдэж ,иргэдийн амьдралын түвшин дээшилнэ гэж МҮЭХ-ны Хөдөлмөр,нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Баатарцогт онцолсон юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.46) 2014 оны 10 сарын 31

Ingej nemehdee gol n bishee.Urgun heregleeni baraani unig l barih n chuhal.Tsalin nemeheer l ymni une nemegddeg.Ingewel adilhan dunde dun bolno shde.

0  |  0
Top