Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 31

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн танхимд

14.00 цагт Цахим сэтгүүлзүйн шинэчлэл, Сошиал медиа, сэтгүүлч ба блог хөтлөгчийн ялгаа, сошиал медиаг амжилттай ажиллуулах зарчмууд, цахим ертөнцийн хэрэглэгч сэтгүүлчээс юу хүсдэг вэ зэрэг сэдвээр мэдлэг олгох сургалтыг сэтгүүлч та бүхэнд санал болгож байна.  Сургагч багш: Баттогтохын Ану

ө

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үүдэнд

 12.00 цагт Шар хад-Ботаник чиглэлд барьсан 2.36 км шинэ замыг нээх ёслол болно.

ө

Чингис хаан нисэх буудалд

10:00 цагт МХЕГ-аас Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаа, ЭБОЛА вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдалтай танилцана. Сэтгүүлчдийг урьж байна. Лавлах утас 91989890

б

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

10:00 цагт "Хүүхдэд Ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг чадавхжуулах төслийн нээлт болно. Холбоо барих утасны дугаар: 99263060, 96672424

б

Хан-Уул дүүргийн Спорт ордонд

09:00 цагт Сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Ногоон гэрэл - Цагаан шугам 2014" тэмцээн  болно. утас: 91912173,344477

ы

НМХГ-т

09:00 цагт Даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл жаргал” эрүүл мэндийн төв, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын цэцэрлэгүүдэд санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай нээлттэй хэлэлцэх болно. Утас:9907-0909

б

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд

09:00-13:00 цагт “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт-ярилцлагад оролцохыг урьж байна. Уулзалт-ярилцлагыг Глоб Интернэшнл төв, Хууль зүйн яам, Нээлттэй Нийгэм форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулна. Лавлах утас:99992214

б

Драмын эрдмийн театрт

11:00 цагт Диспетчерийн Үндэсний төв байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

ө

Блү Скай цамхагийн 1 дүгээр давхарын танхимд

"Өнөөдрөөс хуримтлуулцгаая" нээлттэй өдөрлөг болно. Утас:7000-8448, 8800-4969.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top