Цэцэрлэгийн насны 52 хүүхэд хоолонд хордлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 31

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 52 хүүхэд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд эдгээрээс 3 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хүүхдүүдэд халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний 45 сорьц, гадаад орчны 55 сорьц цуглуулан шинжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top