Эбола вирусээс урьдчилан сэргийлэхэд шаардагдах хөрөнгийг шийдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 31

Манай улс эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх,уг өвчинтэй тэмцэхэд анхаарал хандуулан ажлын хэсэг байгуулаад байгаа. Улсын онцгой комиссоос уг өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт Ухаа боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үүрэг, чиглэл өглөө. МХЕГ, ЭМЯ, Хилийн мэргэжлийн хяналтын албаны мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулсан юм.

Энэ хурлаар эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллах төлөөр зөвлөмж өгчээ. Мөн хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад ажиллаж байгаа албан хаагчдыг хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 346 дугаар тогтоолд заасны дагуу гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top