Ноён Тоншуул: Монголын банкууд таны өмнөөс мессеж бичих, дуудлага хийх эрхтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

    Ноён Тоншуул миний бие иргэн таны нүдэнд тэр болгон торж өртөхгүй байгаа хуулийн цоорхойг ашигласан хуудуутай бүхнийг илчлэн цоо тоншихоо нэгэнтээ амалсан билээ. Гэвч хуртай зуны гурван сардаа хурим найр эргүүлдэн, хулсан хошуугаа цагаан идээнд дүрж, цагийн сайханд зугаалж яваад ирсэнийг минь өршөөнө буй за. Айраг шуугин шуугин иснэ, айлын охин дуулан дуулан өснө гэсэн шигээ ганхсаар явтал асуудал гэдэг ар араасаа хөврөн, айлгаж тоншмоор зүйл ч бишгүй их гарч, анхаарлыг минь татаж эхэлдэг байна шүү. Тэгэхдээ уншигч таны хувийн нууцад хууль бусаар халдаж байгаа хуудуутай асуудлыг энэ удаа дэлгэж тавих гэж байгаагаа мэдэгдье.

   Юуны түрүүнд ноён Тоншуул би хувийн нууцаа хуулиар хамгаалагдсан гэдэгт итгэж, амин хувийн асуудлыг минь алс холын хэн нэгэн асуулгүйгээр мэдээд, ажиглаж сонсоод, ангарайтаж явах хойгуур минь амрагт минь миний өмнөөс мессеж илгээгээд байгаасай гэж огтоос хүсдэггүй гэдгээ хэлчихье. Танд ч гэсэн танилтайгаа ярьсан яриаг чинь хэн нэгэн сэмхэн сонсч, амрагтайгаа авахуулсан нандин зургийг чинь асуудалгүй үзэж суувал таатай санагдахгүй нь мэдээж. Тэгэхнээ хөөе цаана чинь тийм явдал болоод байна. Тэгж яривал бүүр мэдээгүй байхад чинь таны итгэл дээр суурилж, бидний үйлчилгээ явагддаг гэх Монголын банкууд  ярьсан дугааруудыг хянаж, бүр зургийн цомгоор зугаалж, мессеж бичих эрхтэй болчихсон байна. Яаж гэж үү? Яахав дээ, аппликейшнээрээ дамжуулаад. Тодруулбал, Монголын 14 банкны 10 нь андройд утсанд суулгах аппликэйшнтэй. Эдгээр нь таны ажлыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэхээс гадна хувийн мэдээллийг чинь цуглуулж, зарим нь бүр утасны календарь дахь хуваарийг чинь өөрчилж хамгаалсан мэдээлэлд чинь нэвтрэх эрхтэй байдаг байна. Мөн гар утсан дээрх сontact буюу утасны дугааруудыг чинь авч, наад зах нь вибраторыг хүртэл хянах боломжтой. Гар утасны аппликейшнтэй Монголын банкууд бидний байрлалыг интернэтэд холбогдсон байдлаар нь, GPS-ээр нарийвчилж харах, таны өмнөөс мессеж бичих, бичсэн мессежийг чинь засварлах, дуудлага хийх зөвшөөрөл авсан ч бид анзаардаггүй юм байна.

[gallery]

 

   Бүр тодруулбал, та Худалдаа хөгжлийн банкны аппликейшныг Googleplay-ээс суулгасан бол тус банкнаас таны байрлалыг нарийвчлан тогтоох, гар утасны USB-д байгаа мэдээллийг өөрчлөх эсвэл устгах, утасны статусыг унших, бүх сүлжээнд нэвтрэх, сүлжээний холболтуудыг харах, “Гүүгл”-ийн үйлчилгээний тохиргоог унших эрхийг авчихсан гэсэн үг. Харин Хаан банк таны өмнөөс мессеж бичих боломжтой бол Голомт банк- утасны календарь дээр үйл явдал нэмж, утасны статусыг унших эрхтэй. Ариг банк зураг авч, бичлэг хийх зөвшөөрөл авсан байгаа. Учир нь банкны аппликейшныг татаж авах үед ийм мэдээллүүдийг тань авахыг зөвшөөрөх үү гэсэн хүсэлт ирдэг. Гэвч энэ зөвшөөрөл буюу permission нь англи хэлээр, олж уншихад төвөгтэй байрласан учир иргэд уншилгүйгээр, юу гэснийг нь ойлголгүйгээр шууд татаад авчихдаг байна. Тиймээс хэрэв хэрэглэгч гомдол гаргавал “Та зөвшөөрөөд энэ аппликэйшныг татсан” гэж ам таглах хариулт тэдэнд бий. Иргэдийг мэдлэггүйг нь далимдуулж хувь хүний нууцад халдсан хэрэг биш гэж үү? Гэтэл “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн гуравт хувь хүний нууцтай ямар тохиолдолд өөрөөс нь зөвшөөрөл авалгүй танилцаж болох талаар “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэж заасан байдаг. Тийм ч учраас гэмт хэрэг гарсан, шалгахаас өөр аргагүй болсон тохиолдолд цагдаа, шүүхийнхэн тусгай зөвшөөрлийн дагуу тухайн иргэний зөвхөн утсаар ярьсан жагсаалтыг үүрэн телефоны операторуудаас гаргуулж авдаг. Ямартаа л Дарханд хүүхэд барьцаалсан хэрэг гарахад холбогдох байгууллагаас барьцаалагчийн ярьсан дугаарын эзний нэрийг гаргаж өгөхийг хүсэхэд “Мобиком” хувь хүний нууц гээд хэлж өгөхгүй нэлээд цаг алдаж, шүүмжлэлд өртөж байсныг уншигч та санаж байгаа байх. Тийм байтал хэн нэгний календарыг өөрчлөх, утасны контактуудыг харах, байршлыг тогтоох эрхийг ямар зорилгоор авч байгаа нь хачирхалтай санагдаад, ноён Тоншуул миний анхаарлыг татаад болдоггүй.

  Ганцхан манайх ч биш гадны банкууд ч ийм мэдээллийг авах зөвшөөрөл хүсдэг л дээ. Гэхдээ нэгд, иргэддээ уг зөвшөөрлийн талаар тодорхой мэдээлэл өгдөг, мөн ямар мэдээллүүдийг өгөх боломжтой, эсвэл огт өгөхгүй гэсэн сонголтыг хийх боломжийг олгодог. Гэтэл манайхан “хар цагаан дуугүй” л хэдэн мянган хүнээс хувийн мэдээлэлд нь нэвтрэх зөвшөөрөл авсаар. Ямар хууль, журмын дагуу биднээс ийм мэдээллийг аваад байгаа хэрэг вэ?

 

   Хувь хүний нууцын тухай хуульд, захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хамруулсан байдаг. Мөн хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно гэсэн байдаг. Гэтэд банкууд ийнхүү хяналтгүй хуулийн цоорхойг ашиглаж хүний эрхэнд, таны эрхэнд, миний эрхэнд халдаад байна. Тэгээд л Тоншуул миний бие энэ бүхнийг танд сануулж, бас холбогдох эрхмүүдээс тодруулахаар хэд хэдэн газраар доншуучиллаа. Эхлээд ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газарт хандахад “Манайх энэ асуудлыг мэдэхгүй, Харилцаа холбооны зохицуулах  хорооноос асуу” гэсэн бол ХХЗХ “Гар утасны аппликейшны асуудлыг зохицуулах ямар нэг журам манайд байхгүй. Хэрэв хувь хүний нууцад халдсан мэдээлэл авдаг бол хууль зөрчиж байна гэдэг нь тодорхой. ХХЗХ-нд аппликейшн хийхдээ иргэдээс ийм мэдээллүүдийг нь авч болохгүй гэх эрх байгүй” гэв. Тийм бол энэ чинь хувь хүний эрхэнд халдаад байгаа асуудал болохоор Хүний эрхийн комиссынхон эрхийг минь хамгаалах болов уу гээд тэдэнд хандахаар шийдлээ. Харин ХҮЭК-ын гишүүн П.Оюунчимэг “Өөрөө зөвшөөрөөд татаж авсан бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Ийм аппликейшн аюултайг би мэддэг болохоор татдаггүй” гэсэн юм. Тэгэхээр иргэн та өөрөө мэдээлэл, мэдлэгтэй байж хувийн нууцаа хамгаалах хэрэгтэй болж байна.

Банкны аппликейшныг татаж авах үед ийм мэдээллүүдийг тань авахыг зөвшөөрөх үү гэсэн хүсэлт ирдэг. Гэвч энэ зөвшөөрөл буюу permission нь англи хэлээр, уншихад төвөгтэй байрласан тул иргэд уншилгүйгээр, юу гэснийг нь ойлголгүйгээр татдаг.

   Ухаалаг утас амьдралыг илүү хялбар болгож байгаа ч тэр хэрээрээ бидний хувийн нууцад эрсдэл, аюул дагуулж байдаг гэдгийн томоохон жишээ энэ юм. УИХ-ын ихэнх гишүүдийн дугаарыг ашиглан мессеж явуулсан хэрэг саяхан гарсан нь үүний нэг баталгаа гэж болно. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн Сарангэрэл гэх охинтой холбогдсон хэрэг ч иймэрхүү үйлдлийн бай байж болох юм. Тийм ч учраас тэрээр “Бусдын утасны дугаараас мессеж бичиж байгаа энэ зүйл хавар намайг хар тамхины хэрэгтэй холбох гэсэнтэй адил технологи харагдаад байна” гэж жиргэсэн. Эрх мэдэлтэн, томчуудын утсанд ингэж дураараа халдаж байгаа бол жирийн иргэдийн гар утаснаас ямар ч мэдээллийг авч байж болох. “Мобиком” компани Мальти, Румын гэсэн гадны улсаас гишүүдийн утсанд халдсан гэж мэдэгдсэн. Тоншуул би эзэнгүй мессежний эзнийг холоос биш өөрсдийн гар утаснаас хайхыг сануулъя.

   Үнэндээ Монгол Улсын жирийн иргэн Тоншуул миний хувьд улсын нууцтай орооцолдож, ууж идсэн нууж хаагаад байх зүйл байхгүй юм чинь гар утсанд минь нэвтэрч л байг, яав л гэж гээд энэ асуудлыг орхиж болох л юм. Тэгээд тэр банкуудад жирийн нэг дундаж амьдралтай миний мэдээллүүд ямар хэрэг болов гэж.  Үгүй гэхдээ ингэж бодож бас л болохгүй юм байна шүү. Эртээрийн нийллэг дээр хөлчүүрээд ангийн охинтойгоо байдгаараа тэврэлдээд зургаа авахуулчихсан байсан. Тэрийгээ устгаагүй байгаа ш дээ. Тэр зураг маань сошиал ертөнцөөр гэнэтхэн гараад ирвэл яана аа. Авгай ганжингаа бариад, ай цааш нь бодохоос аймаар болоод явчихлаа шүү.

   Ингээд бодоод үзэхээр Банкууд иргэдийн хувийн мэдээллийг ашигладаггүй байлаа ч апп-ын программыг нь хийсэн хэн нэгэн бидний мэдээллийг ашиглаж байгааг үгүйсгэх аргагүй. Наад зах нь иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж, маркетингийн зорилгоор ашиглаж болно. Таныг хаана очдог, ямар хүмүүстэй холбоотой байдаг зэрэг таны хувийн мэдээлэл дээр тулгуурлаж бараа, үйлчилгээгээ санал болгож, ашиг олж байж ч болох.

  Иймээс л иргэдийн мөнгө хөрөнгийг хариуцдаг, улсын эдийн засгийг авч явдаг банкуудад таны хувийн нууцад халдах хуулиас гадуур эрх байгааг Тоншуул би сэрэмжлүүллээ.

Харин Монголын банкуудаас хуулийн цоорхойгоор харж, иргэдийн мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглан ямар мэдээлэл цуглуулах зорилгоор ийнхүү хувь хүний нууцад хамаарах мэдээллүүдийг авах эрхийг авч байгаагаа тайлбарлахыг шаардаж байна. Мөн гар утсандаа ямар нэг аппликейшн татах бол зөвшөөрлийг нь уншиж байхыг хатуу сануулъя. Эс бөгөөс та болон таны ойр дотныхон ямар нэгэн халдлагад өртөж болзошгүй байгааг анхаараарай.  Халдлага олон янз гэдгийг сануулахад бас илүүдэхгүй биз.

Сэтгэгдэл ( 62 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2015 оны 08 сарын 11

At last! Someone who undsretands! Thanks for posting!

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮

0  |  0
serb(70.61.131.146) 2014 оны 11 сарын 18

ENE UNEN. APP-nuudiin English deerh geree nuhtsluudiig Mongol bolgohgui bol shuud horigloh heregtei. Hereglegch uuriin turulh heleeree medeelel avah erhtei

0  |  0
Хаха(203.194.114.31) 2014 оны 11 сарын 08

Банкны ажилчид дур мэдэж хэрэглэгчийн тухай илүү мэдээлэл олж харвал ажлаасааа хүртэл халагдаж байхад

0  |  0
Сенсаци дэгдээх үү?(203.194.114.31) 2014 оны 11 сарын 08

Төсөөлөлдөө хөтлөгдөж баримтгүй гүтгэж байж өөрөө дараа нь нус нулимстайгаа хутгалдав. Даанч хуулинд чиний нулимс нөлөөгүй.

0  |  0
Developer(202.72.245.43) 2014 оны 11 сарын 06

Нэг ч удаа болов апп хөгжүүлж үзсэн бол ийм хөгийн юм бичээд сууж байхгүй л байсан байх

0  |  0
Zw(27.123.214.114) 2014 оны 11 сарын 05

Muu ulugchingvvd

0  |  0
Апп хѳгжүүлэгч(112.72.13.243) 2014 оны 11 сарын 04

Үлгэрийн юманд итгэх юм даа.. Яахав боломж нь бий.. Гэхдээ тэр апп хѳгжүүлж байгаа хүмүүс нь Монгол хүмүүс шүү дээ.. Учиргүй хэн хүний нууцыг мэдэх гэж тийм юм хийхгүй л байх.. Бүүр болохгүй бол утсаа дэбаг хийгээд ямар мэдээлэл гарч орж байгааг хяна л даа..

0  |  0
Иргэн(68.2.58.43) 2014 оны 11 сарын 04

За яаадагч байсан минйи өмнөөс sms явуулж, миний contact-руу орж, зурагийг харж байгаа надаа таалагдахгүй байна. Хөндлөгнгийн хүн утасыг чинь аваад sms,contact,gallery үзээд байх надаа таалагдахгүй байна. Миний мэдээлийн ямар ч зорилгоор ашигдаж болно би хэн ч байсан

0  |  0
Developer(180.149.78.26) 2014 оны 11 сарын 03

Shal utgagui yum. Bank ta nariin huwiin medeeleleer atsaa hiidin? Message yawlaa ghd adaglaad l negj chn unaad message heseg dr chn baahan yawtsan message n haragdana shd.. Bur albom ruu n orood sex bichlegiig n awaad social dr tawih shaardlaga yu bnaaa.. Ingej olon niitiig tuurugduulhe bolimoor yum

0  |  0
IT man(124.158.93.71) 2014 оны 11 сарын 03

IT гийн хүний тайлбар хийе. 1. Байрлал. Өөрт ойрхон эсвэл, аль нэг дүүрэгт байрлах Банкны салбар, АTM -н байрлалыг олох, газрын зураг дээр харуулах зорилготой. 2. USB, sdcard дахь мэдээлэл унших.Тогтмол, байнга хэрэглэгдэх мэдээллийг утсан дээр хадгалдаг. Энэ нь тухайн мэдээллийг логин хийх болгонд серверээс татаж харилцагчийн дата хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх зорилготой. 3. Direct call. Хэрэглэгчидэд call center лавлах руу дугаарыг мэдэх шаардлагагүй товч дараад холбогдох боломж олгож байгаа. 4. Read contact. Мостмони утасны дугаараар шилжүүлэг хийх гүйлгээн дээр contact аас сонгох болом

0  |  0
апп хөгжүүлэгч(124.158.79.7) 2014 оны 11 сарын 03

уг аппыг хөгжүүлэгч нь хувьдаа мэдээлэл цуглуулах зорилгоор ашиглаж байгаа гэдэг нь л хамгийн үнэний магадлалтай байх даа.

0  |  0
Bi(112.72.13.174) 2014 оны 11 сарын 03

Ene zindaagiin admin hunii bichsen ymiig ustgah erhtei bna ene yu gesen ug we chinii bichsen ym taalagdahgui bol shuud ustgana gesen ug. Iim ymnaas l bid aih heregtei

0  |  0
12(112.72.13.174) 2014 оны 11 сарын 03

Bid nariin umnuus msj yrih chinii bairlaliig harj chinii zurgaar bank yah ym ymarch utgagvi ym yrih ym

0  |  0
Chi bitgii huts(112.72.13.174) 2014 оны 11 сарын 03

Bitgii huts gj bodoj bna. Malnuud l iim t1 ym yrij nuguu hed ni itgeh bha

0  |  0
Хүрлээ(124.158.79.7) 2014 оны 11 сарын 03

Зөв сэдэв хөнджээ. Намайг хэлхээр тоохгүй байгаам.

0  |  0
Хэрлэн(113.253.197.47) 2014 оны 11 сарын 03

би app-даа шалгаад ийм тэмийн app-уудаа устагсан

0  |  0
Suulgaj uzlee(49.86.164.29) 2014 оны 11 сарын 03

Uneheer medeelluud avdag yum bna. Bi say utasniihaa app ustgaad dahin suulgaj uzlee. Medeelluud avaad bna shu. Most money bas adilhan avdag yum bna. Novsh gej [-X

0  |  0
Хэлгүй(65.5.58.157) 2014 оны 11 сарын 03

Манайхан ийм л муухай хүмүүс дээ

0  |  0
зочин(103.230.82.226) 2014 оны 11 сарын 03

Андройд апп угаасаа ийм зөвшөөрөл өгдөг шүү дээ. ГАДНА ДОТООДЫН БҮХ АПП ийм байгаа. IT-ИЙН МЭДЛЭГГГҮЙ ХҮН МЭДЭЭ БИЧИХЭЭР ИНГЭЖ ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙГАА ЮМ ШТ !!!

0  |  0
zochin (183.81.169.22) 2014 оны 11 сарын 03

mobilebank suulgay gej bodoj bsan ... boliloo kkkk

0  |  0
zochn(202.21.116.99) 2014 оны 11 сарын 03

Hudalch yum be. ali ch bankinii app hunii utasiig hyanadagguishdee. Ene neg bankiig dampuuruulah gesen nuhriin sudalgaagui taamagiig unemsheed baihaa boli.

0  |  0
gb(202.131.226.243) 2014 оны 11 сарын 03

shulj hanahgvi yum bj bas hunii medeelliig nuutsaae avna ain !!!!

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 03

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууцн омыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрө, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000”

0  |  0
dooj(202.55.191.36) 2014 оны 11 сарын 03

Новш гэж хараал идсэн мөнгө угаагч банk нар

0  |  0
Л(202.70.41.190) 2014 оны 11 сарын 03

Энэ мэт зөндөө app-ууд байгаа даа

0  |  0
Новш(202.70.41.190) 2014 оны 11 сарын 03

:(( Би юу суулгачихсан юм бол доо

0  |  0
Top