Инфографик: 2017 он гэхэд Нийслэлийн цэвэр усны нөөц дуусна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Өнөөдөр дэлхий даяар алтнаас илүү хэрэгтэй зүйл бол цэвэр ус болоод байгаа. Дэлхийн гадаргын 71% нь ус байдаг бөгөөд үүний  97,5%  далайн ус, 2,5% нь цэвэр ус юм. Үүнээс манай улсад ноогдож байгаа цэвэр ус, дэлхийн нийт цэвэр усны зөвхөн 0,00004% байдаг. Манай улсын хувьд нэг хүнд ноогдох цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт бичигдэж байна. Гэтэл манай улсад хамгийн хямд зүйл бол ус. Нэг литр усыг Улаанбаатарын орон сууцанд амьдарч байгаа иргэд 48 мөнгөөр, гэр хорооллын айл иргэд 1 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байхад хөдөө орон нутгийн иргэд 2-3 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна. Харин Баян-Өлгий аймагт литр усыг 10 төгрөгөөр худалдаалдаг байна.

Бид одоогийн энэ хэрэглээгээрээ усыг замбараагүй хэрэглэвэл 2017 он гэхэд Нийслэлийн цэвэр усны нөөц дуусна. Харин шүршүүр орох хугацаагаа 3 минутаар багасгахад л сард 1084 л ус, жилд 13000 л ус хэмнэнэ гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top