Коммент: Баасан “ахын” улс төр буюу шөнөөр “ниссэн” эзэнгүй мессеж

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 84 хувийн саналаар баталсан аравдугаар сарын 23-ны шөнө Мобикомын дугаар барьдаг УИХ-ын гишүүдээс иргэдэд мессеж иржээ. Тус мессэж нь “1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3.Гаднынханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү “ гэх агуулгатай юм. Шөнө дөлөөр хэт улстөржсөн мессеж уншсан зарим нэгэн нь гайхаж “Энэ гишүүд солиорч байгаа юм байх даа” гэцгээж байжээ. Харин ажил алба цуглахтай зэрэгцээд энэ тухай Төрийн ордноор нэг яриа өрнөж, шөнө дөлөөр, айл гэрийн амгалан тайван байдал алдагдуулсан дээрх мессежийн “эзэд” гэх 9911.... дугаартнууд “Бид лав ийм юм бичээгүй. Энэ бол гишүүний бүрэн эрхэд халдсан ноцтой асуудал” хэмээн мэдэгсэн. Тэр ч байтугай зарим гишүүдэд өөрийнх нь утаснаас  мессэж ирсэн болж таарав. Монголын төрч энэ үйлдлийг Иргэний хуулийг зөрчсөн ноцтой асуудал хэмээн үзэж УИХ-ын даргын зөвлөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар ярьж, гэм буруутай этгээдийг яаралтай олох үүргийг холбогдох газарт өгсөн юм. Ийнхүү олны анхаарлыг татсан “эзэнгүй мессеж”-ийг хэн, ямар зорилгоор, хаанаас нисгэсэн тухай улс төрийн хүрээнийхэн болоод хууль цагдаагийн байгууллагууд, иргэд олон нийт хэрхэн дуугарсаныг Зиндаа.мн сайтын “Коммент” булан тоймлон хүргэж байна.

 

  • “Миний утсаар, миний тойргийн гишүүдэд зүй бус бүдүүлэг мессеж илгээсэн байна. Мобикомын утасны дугаартай, нэр бүхий хэдэн гишүүний өмнөөс мессеж илгээсэн байна. Энэ бол хүний эрхэд, хууль тогтоогч гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. УИХ-ын гишүүний утаснаас өмнөөс нь мессеж бичиж болж байгаа юм бол жирийн иргэдийн утсан харилцаа юу болж байх билээ. Мобикомын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж байна уу. УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхтэй. Би ч өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Иймд энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй”

                                                                           УИХ-ын гишүүн А.Бакей /2014.10.23/  

 

  • “Миний утаснаас над руу мессеж ирсэн. Би Тагнуулын Ерөнхий газрын Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн. Хүний утаснаас мессеж бичдэг зүйл байгаа бол том асуудал байна. Үүнийг олж тогтоо гэх үүрэг өгсөн”

                                                                          УИХ-ын дарга З.Энхболд /2014.10.23/

  • @anbuleg @mbatchimeg Өөрсөд дээр нь ийм муухай зүйл тохиолдоход шууд хориг арга хэмжээ авч бгааз. Улс, ард түмэнд бол хамаагүймшив.

                                                                            Эх оронч ХУВРАГ.@GunErdene Oct 23

 

  • “Таны өмнөөс ямар ч хувийн зорилгоор хэн ч мессеж бичиж болох нь”

                                                                                   Н.Н.Номтойбаяр @Nomt7  ·  Oct 23

 

  • “76 гишүүний өмнөөс мессеж бичсэн байна. Мобиком яагаад миний эрхэнд халдаад байна вэ” 

                                                                   Baasankhuu Oktyabri@baasankhuu_o Oct 23

 

  • "Бусдын утасны дугаараас бусдад мессеж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхины хэрэгтэй холбох гэсэнтэй адил технолог харагдаад байна"

                                                                                    Temuujin Kh@Temuujin_Kh Oct 23

 

  • 99112442 dugaaraas neg sms taraad baina geh, avsan hun baival text-g ni uguuch

                                                                             Zorigt Munkhchuluun@m_zorigt Oct 23

 

  • Миний утаснаас надад мессеж ирдэг аймаар цаг үед амьдарч байна дөө... Мобикомд ямар ч найдвар байхгүйм бна мэдэж авлоо.

                                                                  Мөнхбаясгалан 2-р суваг @mglbayas  ·  Oct 23

 

  • "Эзэнгүй мессеж" акцаас бид юу олж мэдэв. Мобиком найдваргүй юм бна. Намайг луйвардаж 2-3 сарын үечлэлтэй өндөр төлбөр зохиомлоор гаргаж шулдаг.

                                                                                   Gandulam.B@Ganaa2003881 Oct 24

 

  • Улс төрийн зохион байгуулалттай гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай.

                                   "Мобиком" корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй

 

  • Дугаараа нууцлан, мессеж илгээх олон үйлчилгээ байдгийг Монгол Улсад хэн нэгэн зориудаар ашиглаж байна.

                                                                                                       Мобиком корпораци 

 

  • Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна.

          УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар      

                                                                                                                       /2014.10.24/

 

  • Энэ үйлдэл нь “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ.

                                                                                                      News.mn / 2014.10.24/  

 

  • Энэ үйл явдалд "Мобиком" корпораци өөрсдийгөө буруутгахгүй байгаа бөгөөд "Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо" гэж тайлбарлаж байна.

                                                                                                       News.mn/ 2014.10.24/

 

  • Уг нь энэ ноцтой асуудал. Өөрсдийгөө “Манай компанийн сүлжээ хамгийн найдвартай харилцаа холбоо болон мэдээллийн технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэж үздэг компанийн түүхэнд нь бичигдэж боломгүй хар мөрүүд. Цаашлаад энэ компанид итгэсэн олон мянган харилцагч, улс үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдэв.

                                                                               Улс төрийн тойм сонин / 2014.10.27/

 

  • Зарим нэг ажиглагчид төмөр замын царигийг өргөн нарийн аль алинаар нь тавихаар шийдэлд хүрсэн энэ явдлыг олны анхааралд төдийлөн оруулахгүйгээр тэгсхийгээд намжаахын тулд мессеж энэ тэр гэсэн зохиомол зүйлс сэдэж, олны анхаарлыг сарниулсан байж болзошгүй ч гэж хардаж буй юм.

                                                                                              Өнөөдөр сонин  /2014.10.27/

 

  • Хэд хэдэн хүнийг шалгасаны эцэст УИХ-ын гишүүд тойрсон өдөөн хатгалгийн мессежүүдийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон бөгөөд энэ хүний нэрийг яаран мэдээлэхгүй

                                                                            Тагнуулын Ерөнхий Газар /2014.10.27/

  

  • Мессеж болон хуурамч нууц гэрээтэй холбоотой хоёр асуудлыг тагнуулынхан шуурхай ажиллан, хэрэгтэн нь Монголын улс төрчдийн дотор байгаа, өөрсдийгөө хагаралдуулах гэсэн үйлдэл гэдгийг тогтоосон нь улс төрийн хурцадмал байдлыг улам даамжруулсан явдал боллоо.

 

                                                                                              Өнөөдөр сонин  /2014.10.27/

 

  • Өөрийнхөө дугаараас хачирхалтай мессеж авсан болон хэн нэгнээс дарамталсан өнгө аястай элдэв мессеж авсан УИХ-ын гишүүдийн тоо 40-д хүрсний 30-аад нь МАН, 10-аад нь АН-ын гишүүд байжээ.

                                                                                                       Medee.mn /2014.10.27/ 

  • Эрчтэй хөгжиж байгаа техник технологийн энэ эрин зуунд интернэтээр хэн нэгний гар утас руу мессеж явуулах боломжтой байдаг аж. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг гадны сайт 30-аад тооны байдаг талаар мэдээлэл ч байгаа юм. Түүнчлэн "Самсунг" маркийн гар утсанд тохиргоо хийгээд, өөр рүүгээ болон бусад энэ төрлийн гар утас барьж буй хүмүүс рүү дугаар харгалзахгүйгээр мессеж илгээж болдгийг Тагнуулынхан тогтоожээ.

                                                                                              Өнөөдөр сонин /2014.10.27/ 

 

  • “Мобиком”-ынхон ичих хэрэгтэй. Нийгмийн сэтгэл зүй,бусдын нэр төрөөр тоглосныхоо төлөө хариуцлага хүлээх учиртай.

                                                                                   Улс төрийн тойм сонин /2014.10.28

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.21) 2014 оны 11 сарын 06

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

0  |  0
irgen(182.160.33.62) 2014 оны 11 сарын 05

mobicom hucheer geree bguulaagui bhad shine bagtsuud ruu oruulj bna. Hereglegch zuvshuursnii undsen deer shine bagts ruu oruulah estoi bh.mobicom denduu shunaj bna da. Amerik lalriin zahiral ni zailaasai da gej.esvel dampuursan ni deer.

0  |  0
Irgen(182.160.0.225) 2014 оны 11 сарын 04

Oorsdoo l bichee biz.ali esvel erh ehner ,huuhed, nuuts amrag .

0  |  0
Top