Коммент:Ардчилсан намыг “бусниулагч” гэгдэх болсон Э.Бат-Үүлийг олон нийт хэрхэн дүгнэв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нар өнгөрсөн 10 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харин нийслэлийн Ардчилсан намынхны зүгээс тэрхүү гэрээг хууль бус хэмээн үзэж тус намын дарга Э.Бат-Үүл 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хийсэн. Тэрээр мэдэгдэлдээ Намын дарга Н.Алтанхуяг өөрийн үзэл бодолдоо тулгуурлан, намын дотоод журмыг санаатайгаар зөрчсөн хэмээн үзэж байгаагаа дурьдсан юм. Тус гэрээнд “...УИХ-ын ээлжит сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд зохицуулна...”, “...Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана...” хэмээн дурьдсан нь Э.Бат-Үүл даргыг эгдүүцлийг хүргэх шалтгаан болсон. Тиймээс энэхүү заалтыг нийслэлийн Ардчилсан нам мөрдөхгүй гэж мэдэгдсэн юм. Тэрээр энэхүү гэрээг эсэргүүцсэнээр хотын захирагчийн суудлаас буух, цаашлаад намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авхуулах дээрээ тулаад байгаа юм. Тэгвэл олон нийт Э.Бат-Үүл баатарын энэхүү үйлдлийг хэрхэн хүлээж авсан олон өнцгийг бид “Коммент” булангаараа хүргэж байна.

 

  • ....Ардчилсан нам болоод МАХН-ын хооронд хийгдсэн гэрээ 25 жилийн өмнөх энэ өдрүүдэд Улаанбаатар хотынхоо гудамжинд ухуулах хуудас наан НАХЯ-нд баригдаж явсан Нийслэлийн Засаг дарга, хотын АН-ын дарга Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёрын хооронд дуэль маягтай өрнөх нь.

                                                                                              www.gereg.mn   2014.10.21 

 

  • …Үүл айхавтар уурлажээ. Ардчилсан намаас Алтанхуяг хөөгдөх үү?, Үүл хөөгдөх үү? гэдгийг тэр харуулна. Ардчиллын эцэг болсон С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол хэлэх байсан үгийг Э.Бат-Үүл хэлж чадав. Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн эсрэг зогсохоор барахгүй, түүнийг намаас хөөж огцруулах нь манай намын гишүүдийн нэр хүндийн асуудал боллоо гэж хэлж чадах хүн Э.Бат-Үүлээс өөр хэнсэн билээ. Ц.Элбэгдоржийн хэлж амжаагүй үгийг тэрээр хэллээ.

                                                                                                www.bataar.mn  2014.10.21 

 

  • ....МАН-ынхан намайг хангалттай гүтгэж доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун. Бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү? 

                                                        www.facebook.com/altankhuyag.norov   2014.10.21 

 

  • ...Хотын төсөвт байж боломгүй зүйл тусгагдсан нь Э.Бат-Үүл даргын бухимдлыг төрүүлсэн биз. Энэ бухимдлаасаа гараагүй явсан учраас АН-ын МАХН-тай хийсэн гэрээ хүндээр туссан байж магадгүй.

                                      УИХ-ын гишүүн Д.Арвин “Өдрийн сонин” 2014.10.22 253 

 

  • Ерөнхий сайд Бат-Үүл даргад гомдсон бололтой....

                                                                    “Улс төрийн тойм” сонин 2014.10.22 195 

 

  • ...Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчидөө! Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэвлэлээр дайрлаа. Хотын захирагч ерөнхий сайдын эсрэг хэвлэлээр дайрах нь Монгол төрийн гутамшиг...

                          Ардчилсан намын гишүүд дэмжигчид www.news.mn   2014.10.24 

 

  • …Ардчилсан намын өнөөгийн удирдлагын үед АН сүүлийн таван сонгуульд яллаа. Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёронтоо ялууллаа. Энэ ялалт бол бидний эв нэгдлийн шагнал. Гэтэл АН-ын эв нэгдлийг бусниулагчаар нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тодорлоо. Тиймээс Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүдэд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг огцруулахыг шаардаж байна.

                         Ардчилсан намын гишүүд, дэмжигчид www.News.mn   2014.10.24 

 

  • ....Ийм шаардлага үндэслэлээр Э.Бат-Үүлийг огцруулна гэдэг хэцүү. Тэр тусмаа ийм юм ярьж Э.Бат-Үүлийг огцруулна гэвэл Улаанбаатарын иргэд босч ч мэднэ. 

                                                                                               www.24tsag.mn  2014.10.24 

 

  • ….Э.Бат-Үүл дарга нам дахь фракцийг эсэргүүцдэг. Тэгтэл “үүл” яаж солигдох гэж байна, хэнийг дэмжээд байна вэ? ... Түүнд 2016 оны АН-ын ялалт хамаагүй бололтой. Монгол улсын Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдэлсэн хүн Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөөс айж, АН-ыг бутаргах нь ээ....

                                              АН-ын гишүүд дэмжигчид www.Shuud.mn  2014.10.24 

 

  • …Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүд “Монгол Улсын ерөнхийлөгч болж гэж сэрүүн зүүдэлсэн Э.Бат-Үүлээ чи Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөөс айж байна” гэсэн утгатай зүйл бичиж байгааг даанч ойлгож чадахгүй байна.

                                                                                               www.24tsag.mn   2014.10.24 

 

  • ....Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр МУИС-ийн физикийн ангид дөрвөн жил хамт сурсан. Хожим хоёулаа ээлжлэн АН-ын дарга болсон содон түүхтэй. Харин одоо бие биеийнхээ эсрэг хөдөлж эхлэв. Хэнийх нь ялалтаар төгсөхийг бөө хүртэл таамаглаж хэлэхэд эрт байна.

                                                                                              www.24tsag.mn    2014.10.27 

 

  • …Э.Бат-Үүлийг дэмжигч залуус хоёр ч хөдөлгөөн байгуулагдсан гэж эх сурвалж мэдээллээ. Нэг нь "Бид Э.Бат-Үүлтэй хамт" гэсэн нэртэй бол нөгөө нь "Э.Бат-Үүлээ хамгаална" гэсэн даруухан нэртэй аж. Тэд “Э.Бат-Үүл л МАН-ын Улаанбаатар хот дахь 22 жилийн ялгуусан ялалтыг тасалсан. Ийм хүнээ огцоруулна гэдэг АН амиа хорлосонтой адилхан юм болно. Хүн амын тал нь оршин суудаг стратегийн шинжтэй газраа МАН-д буцаагаад шууд өгч байна гэсэн үг. Бид Э.Бат-Үүлтэй хамт цаашид явна. Нийслэлчүүд Э.Бат-Үүлтэй хамт” гэсэн зүйлийг ярьж байна…

                                                                                                www.bataar.mn   2014.10.27 

 

  • ...Э.Бат-Үүл МоАХ-тай албан ёсоор хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Тэдний энэхүү нэгдэл ерөнхий сайдыг огцруулах гэсэн хүсэл зорилго дор зангидагдаж буй нь илт байв.

                                                                                                www.Zaluu.com 2014.10.27 

 

  • …Бат-Үүлээ болгоомжгүй мэдэгдэл хийснийхээ төлөө ангийнхаа андаас уучлалт гуйх хэрэгтэй байх. Энэ гуйсан уучлалтаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулбал олон түмэнд ангийн дарга Н.Алтанхуягийн тухай зөв ойлголт хүрнэ шүү дээ.

         

          МУИС-ийг 1981 онд төгссөн Физикийн хамт олон www.sonin.mn 2014.10.28 

 

 

  • …Бат-Үүл найз минь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодож байгаа бол арай эрт байна шүү.

        

        МУИС-ийг 1981 онд төгссөн Физикийн хамт олон www.sonin.mn    2014.10.28



Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehehe(178.192.168.128) 2014 оны 11 сарын 07

zssssss.Ene hamt surj baisan garuud n buur ataarhaad baigaa yumuudaa.. Naad hun chini HOTIN meer bolood bas bagagui zuil hiisen shuu... uuniig ard tumen harj baigaa....

0  |  0
зочин(119.40.97.117) 2014 оны 11 сарын 07

Угаасаа намынхантайгаа гэрээ байгуулна гэдэг намын даргын хувьд болохгүй л дээ. Үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг намаас хөөнө гэж юу яриад бна аа???

0  |  0
зочин(202.179.29.204) 2014 оны 11 сарын 07

АН-ын чадвар л энэ юм ш дээ, хоорондоо хэрэлдэх, хагаралдах сандал ширээгээ булаалдах, юун улс орныг удирдах вэ, 12 оноос хойш эмх цэгцгүй байдал газар авлаа, хууль дүрмийг энэ намын удирлагууд, гишүүд өөрсдөө уландаа гишгэлээ, МАН харьцуулшгүй дээр байсан юм байна,

0  |  0
zochin(182.160.2.51) 2014 оны 11 сарын 07

JENKO-giin gar hol bolchihson yum bish uu.Iim ch baatar baih gej neeren ch es todii yuam daa.Namaa bodson bol hereggui gazar hereggui ug heleh demii bish gej uu.ULSTORD unen durgui gej bsan unen bna.

0  |  0
Зочин(150.129.142.210) 2014 оны 11 сарын 06

Хогийн новш гэж энэ солигдмол vvлийг хэлэх байх

0  |  0
Zochin(89.82.89.190) 2014 оны 11 сарын 06

Ug ni heregguil bsan ym daa baatar batuul buruu himuusiin churgaand orj dee daraagiin songuulid ali nam ylah ni todorhoi bolloo sandal chireegee bulaatsalddag namiinhaa esreg uravdag gichuudtei ardchilsan nam bol hereggui altanhuyg namaa 3udaa daraalssan ylalt baiguulsan nuhur chuu dee odoo erenhii said battulga batzandan ali neg yamnii said bolno

0  |  0
Зочин(202.21.106.130) 2014 оны 11 сарын 05

Төрөө нэгтгэн авч,манлайлж чадаагүйгээс хойш МУ-ын баатрыг нь хураасугай

0  |  0
Irgen(202.21.106.139) 2014 оны 11 сарын 05

Tom erh ashgiig jijig erh ashgiin door tavisan hutga shaagch gej haragdaj bna.

0  |  0
Сүрэн(202.72.245.122) 2014 оны 11 сарын 05

Э.Бат-үүлийн зөв. Н.Алтанхуяг гэж Монголын нууц товчоонд Таян хааныг юу гэж бичсэн байдаг билээ. Яг адил санагдаж байгаа шүү. Монгол улсыг авч явж чадах хүн биш юм аа.

0  |  0
Top