Коммент: АН гэмшиж, МАН баярлаж, МАХН харамсаж, Ард түмэн ангайж хоцров

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнийхэн болоод иргэдийн ярианы гол сэдэв болоод байсан Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал эцэслэн шийдэгдлээ. Тодруулбал, УИХ-ын өнөөдрийн  чуулганаар уг асуудлыг  хэлэлцэж оролцсон  66 гишүүний 36 нь саналыг дэмжсэн юм. Ийнхүү Н.Алтанхуяг  Ерөнхий сайдын суудлаас буув. АН-ыг  гэмшүүлж, МАН-ыг баярлуулж, МАХН-ыг харамсуулж,  Ард түмнийг ангайлгаж орхисон  энэ үйл явдлыг хэн хэрхэн дүгнэж буй тухай  Зиндаа.мн сайтын “Коммент” булан тоймоллоо.

  • УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, 54,6 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаас огцруулахаар боллоо.

Zindaa.mn

  • Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд “Шонхор” фракцийн олон гишүүн оролцоогүй нь анхаарал татлаа. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Ш.Түвдэндорж, Д.Ганбат, Д.Арвин, Г.Баярсайхан, Г.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ болон “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Ц.Оюунбаатар, бие даагчдаас С.Ганбаатар нарын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаас “бултав”.

Zaluu.com

  • "Шонхор" фракцийн гишүүд ирцэд оролгүй “зугтаж”, хуралдаанд оролцсон Ардчилсан намын Р.Амаржаргал, Д.Батцогт, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгч, "Шударга ёс" эвслээс Г.Уянга Л.Цог нар, МАН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ саналаа нэгтгэсэн юм.

Shuud.mn

  • Засгийг цөөнх унагаадаггүй.

УИХ-ын гишүүн С.Баярцогт

  • Ерөнхий сайдыг огцруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан, тэр зарчмаа дагасан. Асуудал шийдэгдсэн, одоо урагшаа харж ажиллацгаая.

Ж.Батзандан @BatzandanJ

  • АН бол монголын улс төрийн тулгуур хүчний нэг. Зовлонгоо тойроод нэгдэж чадахгүй талцаж явсаар 25 жилийг үрлээ.

Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg6163

  • АН-ынхан ардчилалд үнэнч, хариуцлага тооцогч нам байхаа харууллаа.

Ухнаагийн Оргилмаа @martahgvi

  • АН улс төрийн тавцангаас эргэлт буцалтгүй арчигдав.

Ухнаагийн Оргилмаа @martahgvi

  • Төрийн албыг бялуу мэт хувааж                                                                     

          Төрөл саднаа хаан мэт өргөмжилж                                                                     

          Түмэн олноо точиго мэт санасан нь                                                                 

          Түүний сандлыг хөрөөдөн унагав!

 ДалийгаачТанхай эмээ@Tanhai Emee

  • Одоо энэ муу хогоор яадаг юм гээд нүдний шилээ шиддэг шиг олон олон даргын цүнх гудамжинд шидэгдэх нь дээ. Үзэл бодол, багийн органик шүүлтүүр.

Ganzorig Vanchig@ganzorigv

  • Норовын хүү Намбарын хүүгээс гайтах нигууртай байжээ.

Амраа@AmarbayarM

  • Одоо АНМАН-ын шинэ засаг Эби-тэй тохирсон ёсоор ҮХ-аа өөрчилж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох ажилд ханцуй шамлан орно.

 Элийрэгч@Uyanga ts

  • Хоёр жил үргэлжилсэн байлдаантай киноны сүүлчийн анги гараад дууслаа..харамсалтай нь бодит кино байлаа...амьдралыг кино болгодог найруулагч л...

Ts.Bat-Erdene@tsbat  IT

  • Монгол Улс засаглалын гүн хямралд орлоо. Ийм ч юм үзэх гэж. Одоо Монголд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй

Наранбаатар Лүндэг @Naranbaatar

  • Хичнээн Н.Алтанхуягийг өрөвдлөө гээд ч яах билээ...Төрөх үр хүүхэд минь өргүй, зовлонгүй, төр шиг төртэй, улс шиг улстай л бж бвал..

Б.Энхзул @Enkhzul 01

  • МАН одоо л хөдөлдөг цаг даа хамтарсан засаг биш үнэмлэхүй ялалт даанч Зи, Жэнко хоёроос айж бгаа биз.

 Алдар@aldar 51

  • Социализмын 70 жил, ардчиллын 20 жилд хийгээгүй ажлыг шинэчлэлийн ЗГ 2 жилд хийлээ.

Zorigt Munkhchuluun@ m zorigt

  • Энэ улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм цаг үед энэ парламентад сууж байгаа намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө гарах байх. УИХ-ын гишүүн Д.Зоригт
  • Хүмүүсийг нэгтгэх үзэл санаа, зорилго байхгүй үед хагарал салахгүй. Тэр тусмаа сул мөнгө их бол. Үүнийг түүх хангалттай хэлдэг шүү дээ.

Enkhbat Dangaasuren@enkhbat

  • За Засаг уначихлаа. Одоо ч нэг хөлөө олох гэж бас хэсэг л бужигнах байхдаа. АН төр барихаараа дандаа богино насалдаг засагтай байх хувь төөрөгтэй юм байх даа. Эсвэл намын уламжлал юм болов уу?

Davaasuren Olhunud

  • 10 гишүүн нь ЕРӨНХИЙ САЙДЫГ огцруулах чухал асуудал хэлэлцэж байхад ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр, хүндэтгэх шалтгаан байлаа ч холбогдох шатны байгууллагадаа мэдэгдэж чөлөө аваагүй байна.

ikon.mn

  • Хуралдаанд ирээгүй гишүүдийг намаас хөөх асуудал намын дүрмэнд бий. Гэхдээ намын хяналтын зөвлөлийн хороо энэ асуудлыг шийднэ.

УИХ-ын гишүүн Д.Зоригт

  • Аймхай бөөрөнхий мөртлөө нэг муу өлөн юмнууд" 

@ganchimeg6163

  • Чуулганд ирээгүй гишүүд бол улстөрч биш...."

Аанхаа@Aanhaa

  • Улс төрийн шийдвэр гаргах эр зориггүй, нэг муу нохой санаатай. Ийм юмнуудыг мэргэшүүлэх гэж бид сонгож байхаа болимоор байна.

              Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg6163

  • МАН-тай хамтрахгүй бол ахиад унышдээ Шонхорынхоон :)). Та хэд л ганцаараа хүчирхэг урвагчид биш шүү дээ :).

Артгаа (хмм...!)@artanyan

  • З.Энхболд зүгээр Засгийн газраар инээж бгаад тоглочихлоо доо. Х.Баттулга шиг шууд анхнаасаа хэлчихсэн бол гоё бх блаа.

Сэтгүүлч@otgonjargal2

  • Одоо Д.Эрдэнэбат шиг би андуураад дарчлаа гээд хэлэхэд АН-ын гишүүд намаасаа хөөгдөхөөргүй болчлоо шд, хөөгдвөл бүлгийн даргатайгаа цуг.

 Иргэний сэтгүүлч@Setguulch2

  • УИХ-ын гишүүдийн ихэнх нь алиа салбадай болж дээ..төрийн хүний түвшин төрх харагдахаа больжээ..жаахан зангарагтай, жудагтай байвал.. Ts.

Ts.Bat-Erdene@tsbat  IT

  • Ээ хөөрхий Эрдэнэбат дарга буу алдаад өөрийгөө шархтуулчихжээ дээ.

Ё.Отгонбаяр@OtgonbayarY

  • Ээээ @erdenebatd та нам руугаа буудчихлааа ш дэ, яажаагаан бээээ.

Мөнхбаясаа 2-р суваг @mglbayas

  • Намдаа хувийн компани мэт хандаж ирсэн нь Алтанхуягийн том алдаа байсан.

М.Зоригт

  • ЗАР: Садангаараа цадаж үзсэн, өлөн сувдаг зангүй, цөөвтөр садантай хүнийг ЕРӨНХИЙ САЙДААР ажилд авч ялтанхуягын үрсэн бондыг төлүүлнэ Монгол.

Мөнхбаярт эрх чөлөө@batzorig2012

  • Дэнзэнгийн "дэм" дэндүү их байсаан ха ха ха.

 Танхай эмээ@Tanhai Emee

  • Алтанхуягийг Дэнзэн, Энхбаяр, Шонхор фракц 3 л аваад залчихлаа гэж.

Mendsaikhan.Z@mndskhn

  • Одоо Дэнзэн Гансүх энэ тэрийн хэрэг замхран алга болно. Алтанхуяг бууж санаа амарсан юм чинь? Дараагийн ЕС хэн ч байсан новш тэр бараг алуурчин хүргэн энэ тэр нь итерполоор эрэн сурвалжлагдана. Сайндаа л хөөрхийд нэг жил ч тэсэхгүй дээ. Тэгэхдээ л эрлийз хурлийз ярьсан, хүргэн энэ тэр гэж жижгэрч лоозон барьсан урваач шурваач энэ тэрүүд бол хэзээ ч үгүй шүү.

Ombogo Oyunbat

  • За дараагийн мешок хэн бэ :)

 Артгаа (хмм...!)@artanyan

  • Эсрэг кноп дарагчид орж ирээгүй хулчгарууд ирээдүйн ЗГ-ын сайдууд мөрийцөх үү

Алдар@aldar 51

  • Дараагийн ерөнхий сайд хамгийн сайн нь та хөөрхөн шүү. Хэдэн цаас олдох ч юм билүү долоож эхэлж л байя.

 Билгүүн@Gumpaa

  • Одоо шинэ засгаа байгуулах гэж гонжирноо. АН-ын хойдохыг урвагчидтай нь нийлээд уншчихлаа. МАН мундаг улс төр хийх юм. Шинэ засаг 1 жил л болно.

Б.Билэгсайхан@BiligB

  • Танилц, Дараагийн ЕС-Э.БАТ-ҮҮЛ.

Ухнаагийн Оргилмаа @martahgvi

  • Одоо арай дөнгүүр нь Дорлигжав ч юмуу даа. Жэнко хэт дөвчигнүүр, Амаржаргал хэт налигануур, З.Энхболд бүр худлаа

Аанхаа@Aanhaa

  • Шинэ засаг гартлаа, гараад юм хийтлээ өдий бна дөө. Хуучнаа шүүмжилж гоочилсоор байгаад таарах биз. Сүүлдээ ч сайд болж үзээгүй хүн ховордох байх даа хэхэ. Шал завхарсан юм.

Undraa Undraa

  • Өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан багийнхан, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын ажилтнууд хийгээд УИХ дахь бүх, нам эвслийнхэн тэр тусмаа “Манай МАН-ынхан” хамтарч ажиллахад таатай байсан.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг

  • Харин одоо Засгийн газар огцорчихсон тохиолдолд Ж.Батзандангийн асуудал хамгийн түрүүнд яригдах ёстой. АН өөрийн дүрмээ сахидаг бол. 

Ikon.mn

  • Одоо тэгвэл Ардчилсан нам НАЙМАН гишүүнээ ДҮРМИЙН ДАГУУ намаасаа хөөх үү. МАН УИХ-д 26 гишүүнтэй. Хэрвээ АН дүрмээ сахиж НАЙМАН гишүүнээ намаасаа хөөвөл МАН, АН хоёр ердөө нэг гишүүний зөрүүтэй болно.          

Ikon.mn       

  • -Би чуулган дээр байсаан. Санал өгөхгүй байх сонголт хийсэн.

@mbatchimeg  

  •  -Алтанхуяг сайддаа баярлалаа. Та үнэхээр чөмгөө дундартлаа зутгэсэн дээ. Тань шиг Ерөнхий сайд Монголд минь олон заяах болтугай.

@munkhturtv 

  • -Шонхор шувууг монголчууд шүтдэг байсан гэж би сонссон. Одоо би шонхор шувуунаас болгоомжлох болно.

@Demberel_S /УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл/ 

  • -Иргэн Т.Сайнжаргал би Норовын Алтанхуягийг огцруулахын тулд 4 удаа шүүхдсэний үр дүнд өнөөдөр яллаа. Иргэний хяналт төрд батжих болтугай!!!

@Sainjargald

  • -Дараагийн ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна.

Нийтлэлч Д.Цэнддоо @Tsenddoo1

  • Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өглөө. Монгол төрийн гал голомт үүрд мандан бадраг.

Facebook.com/altanhuyag.norov

@mbatchimeg  
-Би чуулган дээр байсаан. Санал өгөхгүй байх сонголт хийсэн. - See more at: http://politics.time.mn/content/50858.shtml#sthash.sVAZ29QU.dpuf

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayraa(180.149.78.26) 2014 оны 11 сарын 10

;)) *-:) [-O< $-) :-” o=> (%)

0  |  0
bayraa(180.149.78.26) 2014 оны 11 сарын 10

zasgiin gazar udirdadah chadwargvi erunhii saidtai baisnaas ogtsorson deer gej bodoj bna

0  |  0
zochin(49.0.131.22) 2014 оны 11 сарын 07

Edniig ard tvmen ogt toohgvi bga shde ineegeed l shoolood l vzen ydaad l amidardagaaraa amidraad l bj bga. Zasag tur ni dampuuna uu zasag tur bayjina uu ogt hamaa alga. BAYAJIHAAR ni ed nar uur4sduu huvaagaad l idchihne ard tvmen bdgaaraa l bdag biz dee. ushuu sn alalts novshnuud

0  |  0
зочин(202.126.94.47) 2014 оны 11 сарын 07

Ард түмэн баярлаж бие биедээ баяр хүргэж ,утас цохиж байлаа.

0  |  0
unen(150.129.141.37) 2014 оны 11 сарын 06

Saikhanbileg

0  |  0
tumnii toloo uneniig(150.129.141.37) 2014 оны 11 сарын 06

Olon jiliin omno suwagaa bitii sol io roo gej 1 hun guj baij bilee bid demjsen odoo bas l itgehees huwi tawilan aguu gej

0  |  0
зүрх судас(202.179.20.173) 2014 оны 11 сарын 06

Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

0  |  0
irgen(27.123.214.115) 2014 оны 11 сарын 06

Odoo shine zasgaa baiguulj yadaj btal songuuli bolno tegeed dagiad 2 jil zamhrana ene zasgiig hugatsaa ne duustal ajilluulah l bsiin 2 jil hog bolj ongrono doo odoo

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 06

Энэ бүх асуудлын цаад нууц ноёнтон чинь Элбэгдорж шүү дээ

0  |  0
unen(49.0.129.255) 2014 оны 11 сарын 06

daraa ni hen ch bolson umnuhuu unagahiin tuld sain hor nairuulaj hiisen ajiliig ni gishgij chadsan hun l erunhii said boloh ni oilgomjtoi

0  |  0
Дэмбэрэлд (202.131.247.82) 2014 оны 11 сарын 06

Шонхороос зөвхөн хужаа болон урд зүгийн муу санаатнууд тэдгээрийн үр сад л боголгоомжилж айдаг бөлгөө

0  |  0
Lkhagva(103.229.121.163) 2014 оны 11 сарын 06

Элбэгдорж, энхболд нар монголын тороор тоглож орхилоо мон ард тvмний амьдралаар ... Цаашид хэрхэхийг харах л vлдэх шив. Энэ vйл явц олон хvний нvvр царайг тодруулж оглоодоо харин ч нэг ....

0  |  0
Иргэн(60.30.102.50) 2014 оны 11 сарын 05

5-р цувааныхан нь дөнгөчихлөө дөө.

0  |  0
Irgen(27.123.214.114) 2014 оны 11 сарын 05

Idedgee idsen hun ineed aldaad l suudlaa ugnu shde ymar ch hariutslaga baihgui

0  |  0
tarzan(103.229.121.149) 2014 оны 11 сарын 05

Battulgaa odoo ard tumniihee uls undsniihee tuluu. Uhtlee zutgehgui bol tam chinii tuluu uhtlee zutgehgui shuu.bolomj garlaa bid chamaig harj bna . Mongolchuud

0  |  0
зОЧИН(103.229.121.23) 2014 оны 11 сарын 05

Юу бодохов дээ Маш зөв юм боллоо.Н.Алтанхуяг гэгч арай ч дээ ичих нүүргүй элийрэгч хөгийн намхан нуруутайгаа ад ил намхан болдолтой хуншгүй балай нөхөр ,хайран 2-3 жил төрийг түмнийг бүртөсөн самарч бөөн өрөнд хүлж Голомт банк төрийн мөнгийг хүүдийлж юу вэ бүүр охин компаниьай гэх шиг итгэмээргүй их олон салбартай хувалз шиг банкуудын ард өнөөх н.алтанхуяг ч байж мэдэш зөв аль эрт огцруулах байсийм Одоо Ерөнхийлөгчийг ч огцруулж шүүх цагдаа авилгын газарт шилжүүлэх,Сонинд гарчиглавал ЕрөнхийлөгчийН НУУЦ КОМПАНИ ИЛ БОЛОВ,ЭХНЭР ХЭЛГҮЙ КАРОЛЯ ШИГ ДУУГАЙ ХҮҮХЭН БОЛОРМАА ЯАСАН ГЭНЭВ СОНИНД ӨЧНӨӨН Ю

0  |  0
Top