Коммент: МАХН-ын ”эмгэнэлт түүх” давтагдаж Ардчилсан нам хоёр хуваагдах уу

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 08

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр 18:00-00:00 цаг хүртэл үргэлжилсэн боловч чухал асуудлуудаа хэлэлцэж чадалгүй завсарлан өнөөдөр 14:00 цагт үргэлжлүүлэн хуралдаж байна. ҮЗХ-ны хурал хаалттай болно хэмээн төрийн ордноос сэтгүүлчдийг гаргасан ч ҮЗХ-ны гишүүд хурлын үйл явцыг фэйсбүүк, твитрээр мэдээллэж байгаа. АН-ын ҮЗХ-ны хурлын талаар болон хаалттай хурлын үйл явцыг хэн хэрхэн нээлттэй мэдээллэж буй талаар Зиндаа.мн сайтын “Коммент” булан тоймоллоо.

 

  • Хурал даргалах улсаа сонгож авлаа. Одоо л хурал шуудрах байх.

 Zorigt Munkhchuluun@m_zorigt Nov 30

  • Олонд нээлттэй хуралдсан бол ядаж эвшээлгэхдээ амаа дарж, 2-3 цаг "түгжилдэж" ширээ сандал дарж суухгүй байсан болов уу.

Zorigt Munkhchuluun

  • М.Зоригт гишүүнээс болж ордны сүлжээг тэр чигээр нь хаах вий дээ. Дотоод нууц задалсан хэрэг нэмж тохуулав даа.

Саша @quicredaptop  

  • Алтанхуягийг нэмээд багалзуурыг нь шахаж байгаа байх даа. Ингэж байхаар хоёр нам болбол таарна дөө.

Артгаа Артанъян

  • Алтанхуягийг газрын хөрснөөс бүрмөсөн арчих нь л дээ. 2006 оноос хойших ҮЗХ-н ы хурлыг намын удирдлагууд даргалж байв.

Ц.Жамсран

  • Дуншиж дуншиж октябрийн өдөр манай ҮЗХ хуралдах нь. Өөр хоорондоо "үзэж тарах" ч өрөөлд л хожил өгдөг дөө. Уг нь бид их л сургаж амссан даа.

Ламбаа

  • Нам гэдэг чинь эвгүй байгууллага юм байнаа, дотроо алалцаад л байх юм. Энэ АН-ыг харахаар эвлэршгүй дайснууд нэг танхимд цугларсан мэт.

Баярсайхан Галигаа

  • Уламжлал ёсоор намын дарга, удирдлагууд хуралдааныг удирдах гэтэл танхимаас үүнийг эсэргүүцэгчид гарч иржээ. Заалнаас гарсан саналыг хурал даргалж байсан АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар эхэндээ хүлээж аваагүй юм байна. Гэтэл хурлын төлөөлөгч Сайнбуян, Б.Доржпүрэв, М.Хүдэрбаатар нар индэр дээр гарч, тэднийг хүчээр буулгасан аж. Ингээд арга буюу хурлын тэргүүлэгчдийг шинээр сонгож нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар ҮЗХ-ны хуралдааныг даргалахаар болжээ. Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох өрсөлдөөнөөс харахад АН доторх фракцууд хоорондоо ширүүхэн тэмцэлдэж байгаа нь илт байв. 

www.eagle.mn

  • АН-ын ҮЗХ-ны хурлыг нээн, АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлжээ. Тэрбээр "Шаардлагатай бол би намын даргын ажлаа өгөхөд бэлэн байна. Иймд Их хурлаа зарлан явуулъя" гэсэн байна. Хурлыг Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл даргалж байгаа юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Шонхор бүлгийнхэн өнөөдрийн хуралдаанаар намын даргын асуудлаа нэг мөр эцэслэн шийдэхээр улайрч байгаа аж. Тэд Их хурал зарлан цаг алдах сонирхолгүй байгаа бололтой.

www.gogo.mn

  • ...ҮЗХ-гоор хэлэлцэх чухал сэдвийн нэг нь хэнээр АН-ыг толгойлуулах вэ гэдэг асуудал. Фракциудын уулзалт, ҮЗХ-ны гишүүдийнх нь ярианаас харахад “Н.Алтанхуягийг намын даргын албан тушаалаас огцруулах нь тодорхой болжээ” гэж дүгнэж болохоор байна...   

www.News.mn

  • “Шонхор”, “Нэг ардчилал”, “МоАХ” бухимдалтай яваа “Кроун”, өөрсдийн үзэмжээр асуудалд ханддаг 20 орчим ҮЗХ-ны гишүүнийг нийлүүлээд ч “Алтан гадас”, “МҮДН”-ийн нэгдлээс илүү гарч чадахгүй бололтой.

www.news.mn

  • …ҮЗХ-ны гишүүдийн нэг хэсэг нь Н.Алтанхуягийг хамгаалах ажилдаа бэлтгэж байгаа бол нөгөө хэсэг огцоруулах үндэслэлүүдээ тайлбарлах ажилтай болжээ. Өөрөөр хэлбэл АН-ын ҮЗХ-ны гишүүд Н.Алтанхуягаас болоод хоёр хэсэгт хуваагдчихжээ…..           

www.bataar.mn

  • …АН төрийн эрх барьж байгаа том нам гэдгээ одоо л харуулах ёстой Түүнээс биш хэдэн тийш харсан, албан  тушаал, эрх мэдэл булаацалдсан фракцуудынхаа хэрүүл, тэмцлийг яриад дуусах юм бол ҮЗХ-ны хуралдаан жонхуу болж дуусна…

www.eagle.mn

  • …Намаасаа найман гишүүнийг хасах нь эрх баригчдын ирээдүйд сөрөг нөлөөтэй тул “хатуухан” сануулаад өнгөрөхөөр тохиролцсон гэх шуугиан Төрийн ордноор цуурч байна...

www.sonin.mn

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.32.69) 2014 оны 11 сарын 09

шунал мулгуу нь дэндсэн хуягтайгаа л байж байгаад далд орог. ^#(^ . засгаа авсан нь их юм.

0  |  0
Ачу(194.230.155.186) 2014 оны 11 сарын 08

Нэр л ардчилсан гэх болхоос дарангуйлал тогтсон хулгайчуудын бүлэг намаа толгойлдог юм бишүү?Би тэгэж харддаг боллоо.Даргыг нь сольсонч тэр алтангадас гэдэг бүлгээс сайдыг нь сольсонч мөн адил!!Тэгхээр бүлэглэл гэх фракц хэдэн хүнтэй байсанч хэтэвч нэг.Өөрсөндөө ашиг хонжоо олхын төлөө хүмүүс.Түүнээс ард түмний төлөө ардчилагчид хэмээх ард түмний цусыг сорогчид бүлэг фракц гэдгийг байгуулж харагдаач.Үнэн байдал ийм л байна.

0  |  0
zochin(202.70.46.203) 2014 оны 11 сарын 08

Dotroo denduu ardchilaltai yumaa. bodwol ardchilal gej ter baih

0  |  0
ЗАГД(203.91.117.4) 2014 оны 11 сарын 08

АРДЧИЛСАН НАМЫХАН ТӨРӨӨС ЗАЙЛВАЛ ТААРНА

0  |  0
Me(183.179.127.2) 2014 оны 11 сарын 08

Tur zasgiin tolgoid bgaa nam iim bdald hurch bgaa ni ard tumend l hund tusah bh l daa. 2016 ond ANam toos ch ugui hotsroh vii dee, iim hugiin, hogiin bdlaaraa bval...

0  |  0
Top