Коммент: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгт иргэд ямар дүн тавив?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Засгийн газраа унагаасан Ардчилсан нам Ерөнхий сайдын “хойд дүр”-ийг тодруулах их ажилтай тун ч завгүй байна. Учир нь АН-ын фракциуд өөрийн хүнээ Ерөнхий сайдын сэнтийж залж, томоохон “бялуу” хүртэх гэж улайрч байгаа юм. Н.Алтанхуягийг огцруулах талаар яригдаж эхэлсэн цагаас эхлэн дараагийн Ерөнхий сайд хэн байж болох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр боломжит хувилбаруудыг дэвшүүлж эхэлсэн. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал нар дараагийн Ерөнхий сайдад  хамгийн өндөр магадлалтай хэмээн бичигдэж байсан ч УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ч.Сайханбилэг дээр санал нэгдсэн гэсэн “бор шувуу” нисч байна. Тиймээс бид энэ удаагийн "Коммент" булангаараа Ч.Сайханбилэгийн талаар хэвлэлүүд болон жиргээчид хэрхэн дүгнэснийг онцолж байна.

  • Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдвол ЗГХЭГ-ын дарга байсны хувьд танхимын алдаатай бодлогоо үргэлжлүүлэх үү гэдэг асуулт гарч ирнэ.

Өнөөдөр сонин

  •  Хамгийн инээдтэй нь тэрбээр нуруулаг учраас Ерөнхий сайд болох учиртай гэх марзан тайлбар. УИХ-ын гишүүд ҮАБЗ-ийн гурван гишүүнийхээ хэн нэгнийг "өндөрлөх" гэж л Ерөнхий сайдаа огцруулсан хэрэг үү.  Ерөнхий сайдыг огцруулаад Хэрэг эрхлэх газрын даргыг нь дэвшүүлнэ гэдэг нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрт өөрчлөлт гарахгүйтэй адил.

www.shuudan.mn

  • Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд нийгэм ч таатай хүлээж авна. Боловсролтой, залуу шинэ хүнийг дэмжинэ гэсэн хүчин зүйл түүнийг хамгийн өндөр шанстай нэр дэвшигчээр нэрлэхэд хүргэжээ.

www.24tsag.mn

  • Олон нийтийн сүлжээгээр явж байгаа наргиагаар харагдаж байгаа хамгийн том давуу тал нь өндөр нуруутай, хаана ч явсан монголын нэр нүүр болчихмоор сайхан залуу, эхнэр нь ч дажгүй фээс болно гэнэ.

News.mn

  • Улстөрийн намтрын хувьд боломжийн.  Анх 28 насандаа Ардчилсан намын Засгийн газарт Боловсролын сайд хийсэн. Албан тушаалын даллагатай л нөхөр. Хамгийн том давуу тал нь багийн тоглолттой. Уян хатан тоглогч. Сөргөлдөгчидтэйгээ ч хэл амаа ололцох чадвартай. Уран нугараачийн хувьд Алтанхуягаас дутуугүй гэлцдэг.

News.mn

  •  Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдвол Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хэвээр үргэжлэх магадлал өндөр. Засгийн газрын хэрэг эрхлэх дарга байсны хувьд танхимынхаа бодлогыг цааш нь үргэжлүүлэх байх.

www.sodon.mn

  •     Хонг -конг Лондонг холбох шилэн кабелийг Монголоор дайруулах Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болбол АНУ Оросыг холбосон зэс кабелийг Монголоор дайруулна кака

Танхай эмээ@Tanhai_Emee Nov 8

  • Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорчихсон байгаа гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлжээ.

Марзан агаа нь@MrSharav 9h

  • Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж байгаа юм чинь С.Баярцогт Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга болох нь бараг л ойлгомжтой, тийм үү?

Бурхан А. Баярхүү@bayarkuu 12h

  • Ч.Сайханбилэг ерөнхий сайд болчуул манай мэдээллийн технологийн салбарт нааштай бх нигууртай шүү. Бүр л сайжрах байх.

Galsannyam@GakGalsaa 15h

  • Ч.Сайханбилэг сайд байхдаа мэдээний сайтын сэтгэгдлийг хааж байгаам чинь Ерөнхий сайд болвол өөрийг нь муулсан твиттерчдийг шоронд хийх биз.

Бурхан А. Баярхүү@bayarkuu 21h21 hours ago

  • Сайханбилэг ерөнхий сайд болохоороо өөрт нь авлигал өгсөн хэдэн сайтыг үлдээгээд бусад сайтад хандах эрхийг бүгдийг нь Жадамбаагаар хаалгана.

                                                                                                              bataaev@bataaaaev Nov 8

  • Элбэгдорж 35тайдаа ерөнхий сайд болж байв. Сайханбилэг 45 настай ид жагсаж яваа эр. Түүнд итгэж болно. Ахмад бурхиуд шахалдахаа больвол сайн.

БАТ ИНЖЕНЕР@batengineer Nov 6

  • Ч.Сайханбилэг шинэ ерөнхий сайд юм байна тиймүү...та сувагаа бүү солиорой.

Отгонцагаан@Otgontsagaan1 Nov 5

  • Юун Ганбат вэ? даанч танихгүйн бна. Сайханбилэг бол зүгээр зайл шүү. АНд боломжийн ганц 9 бол Амаржаргал шүү!

ЭНХБАТ Зөвлөх@enkhbat_ 10h10 hours ago

  • Сайханбилэг Ерөнхий сайд болвол сошиал хаагдаж эхнэр нөхөр үр хүүхдээ таньж эхлэх байхдаа.Эх орон минь хөгжлийнхөө замруу шааригдана л гэнэ дээ чухмаа чухам.

Б.Буянзаяа@BuyanzayaB 15h15 hours ago

  • Ч.Сайханбилэг даргыг шилэн кабельтай холбож мяалдаг..гэхдээ манай ажлыг ямар ч хувийн эрх ашиггүйгээр дэмжсэнд нь баярлаж явдаг..160G транзит

Ts.Bat-Erdene@tsbat_IT 17h17 hours ago

  • АН-ын даргад ч тэр, Ерөнхий сайдад ч тэр Ч.Сайханбилэг тийм сайн сонголт биш. Тэрэндээ тулбал С.Баярцогт нь илүү шүү.

Туул голоо аваръя!@NinjbatL Nov 7

  • “ҮАБЗ-ийн 3 гишүүний 2 нь нэг сумын хамаатан садан байж болохгүй.Хуулиар хориглодог.Элбэгдорж Сайханбилэг хоёр Ховд аймгийн Зэрэг сумынх.

Bantan@nomadstweet Nov 6

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oooo(184.58.140.143) 2014 оны 11 сарын 15

Sainbileg xunii erxiig xaan boogduuldag muuxai xun baij yaj eronxii saidad ner devshij chadaj bnaa

0  |  0
tsagaan dari eh(202.21.106.118) 2014 оны 11 сарын 15

Saihanbileg deer bolovuu arai shineleg arai zorigtoi hiih bolovuu Amarjargal yahav * tomootoi *

0  |  0
Unen(112.72.13.18) 2014 оны 11 сарын 14

Jaaxan turduu xundetgeltei xandax xeregtei. Xun bas uuriiguu jaaxan boditoor unelj syrax yostoi. Saixanbileg shig zalyy uuriinxuu xureend xemjeend youm xii. Erunxii said gedeg alba bol togloom bish buxel buten undestnii xyvi zayand xamaatai zuil

0  |  0
A(112.72.13.25) 2014 оны 11 сарын 13

Eniig uzeerei youtube.com/watch?v=oZwbkKea5n4

0  |  0
Bi(98.213.4.78) 2014 оны 11 сарын 13

Saihanbileg Erunhii said bolohod bolohgui geh gazar gui,bi demjij baina.

0  |  0
May (182.55.78.52) 2014 оны 11 сарын 13

Womaniser

0  |  0
hudlaa sda(150.129.140.134) 2014 оны 11 сарын 12

Yooo saihanbileg e.said boluul mani chini mgl-oos uurd yavlaa gej.

0  |  0
zzzzzzz(150.129.140.22) 2014 оны 11 сарын 12

saihan pizdak ha ha

0  |  0
Ganbaa(150.129.140.138) 2014 оны 11 сарын 12

Uuriig chin ingej l dugnej bna tegeheer chi xen gdgee medev uu. Sain neriig xusevch ul oldono oo

0  |  0
Top