Газрын тосны үнэ 80 ам.доллараар буурав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр буурлаа гэж шинжээчид мэдээллээ. “Ройтерс” агентлаг энэ тухай мэдээлэхдээ ОПЕК-ийн гишүүн орнууд энэ сарын сүүлээр үнийн уналтын асуудалд шийдэл олох томоохон хурал хийнэ гэсэн байна.

Газрын тосны үнэ баррель тутамдаа 80 ам.доллараар буурсан бөгөөд энэ нь өнгөрсөн зургаадугаар сараас хойш 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэхүү үнийн уналт нь дэлхийн газрын тосны 40 хувийг нийлүүлдэг ОПЕК-ийн гишүүн орнуудын хувьд хүндхэн асуудал болоод байна.

Энэ салбарт экспортоор тэргүүлэгч Саудын Араб улс газрын тосны үнийг нэмж, төсвийнхөө хөрөнгийг өсгөх бодлого баримталж байгаа. Тус улсын эрх баригчид тосны экспортоо бууруулах төлөвлөгөөгүй тул удахгүй болох хуралд томоохон байр суурьтай ирнэ хэмээх таамаглал бий.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top