Цалин, тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд бүсээ чангалахаас өөр гарцгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулаад байгаа.  Төрийн албан хаагчдын орон тоог багасгах, урсгал зардлуудаа танах гээд төсвийн үр ашигтай зарцуулалтыг дээшлүүлэх тал дээр хууль санаачлагчид анхаарал хандуулаад байна. Ирэх онд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа.

Харин энэхүү хөрөнгийг танах шаардлагагүй, шууд батлах нь зүйтээ гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдсэн байна. Засгийн газар үнийн хөөрөгдөлөөс сэргийлэн олон нийтэд зарлалгүйгээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Иймээс инфляци хөөрөгдөхгүй байхын тулд төсөвт суулгасан 500 тэрбум төгрөгөөр цалин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдгийг нь Засгийн газар тухай бүрт нь шийдэх юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top