”Хэмнэсэн” төсөв батлагдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн төслийг баталлаа. Энэ жилийн төсөв төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны урсгал зардлаас багагүй мөнгө таналаа. Үүнийг УИХ-ын гишүүд "хэмнэлтийн горимд шилжсэн төсөв боллоо" хэмээн дүгнэж байна.

Ирэх жилийн төсвийг Ерөнхий сайд, Сангийн сайдгүйгээр баталсан учир оны дараа тодотгол хийх нь тодорхой болоод байна.

2015 оны төсөвт дараах хөрөнгийг тусгалаа. Үүнд,

-УИХ-ын дарга 27 тэрбум

-Үндсэн хуулийн цэцийн дарга  722.4 сая

-Улсын дээд шүүхийн дарга 3.9 тэрбум 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 54.8 тэрбум 

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга 849.5 сая

-Улсын ерөнхий прокурор 20.3 тэрбум

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.2 тэрбум

-Ерөнхий аудитор 8.5 тэрбум

-Авлигатай тэмцэх газрын дарга 9.9 тэрбум

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга 3.6 тэрбум

-Төрийн албаны зөвлөлийн дарга 630.7 сая

-Үндэсний статистикийн хорооны дарга 8.6 тэрбум

-Сонгуулийн ерөнхий хороо 905.2 сая

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга 683.4 сая

-Монгол Улсын Ерөнхий сайд 86.5 тэрбум

-Шадар сайд 113.7 тэрбум

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 22.847 тэрбум

-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 80.467 тэрбум

-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 56.522 тэрбум

-Сангийн сайд 2.9 их наяд 

-Хууль зүйн сайд 425.307 тэрбум

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 324.3 тэрбум

-Батлан хамгаалахын сайд 201.345 тэрбум

-Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.9  их наяд

-Соёл спорт аялал жуулчлалын сайд 224 тэрбум

-Уул уурхай, эрчим хүчний сайд 98.334 тэрбум

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 167.8 тэрбум 

-Хөдөлмөрийн сайд 410.859 тэрбум

-Хүн амын хөгжил, нийгмийн 409.50 тэрбум төгрөг.

 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.231) 2014 оны 11 сарын 15

Хугацаанд шахагдаад л баталлаа. Түүнээс биш яг сайхан төсөв болсон доо биш.

0  |  0
Top