Б.Билэгтийн асуудал эцэслэн шийдэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Бригадын генерал Б.Билэгт өөрийг нь ээлжийн амралттай байх хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан билээ. Тэгвэл түүний асуудлыг хэлэлцэх шүүх хурал дүүргийн иргэний шүүхэд хоёр хоногийн өмнө болж түүнийг үүрэгт ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргасан. Харин энэ шийдвэрийг Засгийн газрыг төлөөлж оролцсон өмгөөлөгч А.Зүмбэрэл эсэргүүцсэн байна. Тэрээр "Бид шүүгчдээс тодорхой шалтгаанаар татгалзсан. Хэргийг өөр шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргаж шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг мэдэгдсэн. Хүндэтгэх шалтгаантай бол шүүх хурлыг хойшлуулах ёстой. Хойшилсон тохиолдолд дараагийн шүүх хурлын товыг гурваас доошгүй хоногийн дотор мэдэгдэх хуулийн заалттай. Гэтэл шүүх хурал болсныг маргааш нь сонссон. Хуулиараа мэтгэлцэх эрхийг хоёр талд өгөх ёстой. Тийм болохоор хуулийн дагуу гомдол гаргана хэмээн мэдэгджээ.

                                                                                                                                      Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top