Мессежний эзэн нь УИХ-ын гишүүн байсан бололтой

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

УИХ-ын нэр бүхий гишүүдийн утаснаас зүй бус мессеж тараасан хэрэг гарсан. Энэ асуудлыг ТЕГ-ынхан шалгаж дүнг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Шалгалтаар уг мессежний асуудалд УИХ-ын гишүүн холбоотой байж магадгүй аж. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй хамааралтай тул УИХ-д танилцуулах юм байна.

Уг асуудлыг шалгаж, тодруулахыг УИХ-ын дарга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т үүрэг өгөөд байсан юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(49.0.128.237) 2014 оны 11 сарын 14

ene medeej oligarhi battulgiin l ajil bna shdee Hun buhend il bna

0  |  0
Top