Хоолны газруудад муу дүн тавьлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хамрагдсан. Уг хамрагдсан байгууллагуудын 53,1 хувь ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо сургалт явуулдаггүй, сургалтад хамруулдаггүй болох нь шалгалтын үеэр тогтоогдсон байна. Мөн нийтийн хоолны газруудад дотоодын хяналт тогтмолжоогүй, хангалтгүй байдал нийслэлд 64,5 хувь, Дархан-Уул аймагт 93,7 хувь, Баян-Өлгий аймагт 45 хувь гэх мэт зөрчлүүд илэрсэн байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүнсний тухай хуулийн заалтуудын хэрэгжилт хангалтгүй, дотоод хяналт бүрэн тогтмолжоогүй байна гэж дүгнэсэн байна. 

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top