Д.Тэрбишдагва: Дараагийн Засгийн газар хурдан байгуулагдах ёстой

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

“ Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо.

-Ирэх оны төсвийг ямар төсөв гэж та хэлэх вэ. Ард иргэдийн амьдралд яаж буух вэ ?

Төсвийн хэлэлцүүлэг явагдаж байна. Төсвийг МУ-ын засгийн газар, Шинэчлэлийн засгийн газраас боловсруулаад өргөн барьсан. Уг төслийг бүлгүүд өөрсдийн саналыг гаргаад, ажлын хэсэг байгуулагдаад төсвийн байнгын хороон дээр хэлэлцэгдэж байна.  Улсын төсвийг нухацтай авч үзэх ёстой асуудал. Улсын төсвийг танах талаар асуудал яригдсан. Энэ нь буруу биш.

-Төсвөөс гадна зарцуулагдаж байсан хөрөнгө мөнгө ирэх оны төсөвт нэгдсэн үү. Ингэснээр ДНБ-ий урсгал зардал ямар болж байна вэ ?

Улсын төсөвт бондын мөнгө бий. Би бондыг босгосныг буруу гэж үздэггүй. Бондын мөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой. Бондыг мөнгө төлөгдөх хугацаа хараахан болоогүй. Тиймээс одоо бүтээн байгуулалтаар олсон мөнгөөрөө бондоо төлөх зарчмаар явах нь зүйтэй.

-Та ерөнхий сайдыг түр орлож байгаа хүний хувьд одоо ямар гол ажилд анхаарлаа хандуулж байна вэ ?

УИХ-ын тогтоол гараад ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх үүрэг олгогдсон. Гүйцэтгэх шатны дээд болон дунд шатны байгууллагууддаа төрийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ энэ тамгыг авсан гэдгээрээ хүмүүсийг сольж хөрөнгө мөнгө гаргасан ажил хийж болохгүй. Харилцан бие биендээ мэдээлэл өгөн ажиллаж байна. Хуулийн дагуу тасралтгүй, залгамж шинж чанрыг үргэлжлүүлэн явах ёстой. Дараагийн Засгийн газар хурдан байгуулагдах хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top