Тавхан минутад хийдэг хайруулын тавагны пицца

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

Тавхан минутад хийдэг хайруулын тавагны пицца сурлаа.Үнэхээр амархан бас гоё амттай юм билээ. Орц: 1 өндөг, 4 халбага цөцгий, 4 халбага гурил, жаахан давс, перец нийлүүлж хутгана. Зуурмаг тортных шиг шингэвтэр болно. Хайруулын тавагтаа жаахан тос хийж халааж байгаад гурилаа гоожуулж дэлгээд дээр нь лечо түрхээд хиам зайдас… (идэхийг хүссэн бүхнээ) өрж тавиад сырээ үрээд таглаад тавина. Сыр хайлаад ирэнгүүт (3 минут орчим) плитка унтраагаад 2 минут болгоод гаргана. Сайхан хооллоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top