Өнөөдөр цагаан туулай өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 16

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 24. Адъяа гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан туулай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батаа(180.149.78.20) 2014 оны 11 сарын 16

15-с хойш шинийн гэж хэлдэггvй юм

0  |  0
Top