Таван настай хүү “Майкрософт”-ын мэргэжилтний шалгалтад тэнцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 16

Төв Английн Ковентри хотын бяцхан хүү “Майкрософт” компанийн мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтад тэнцсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Аяана Куреши хүү таван настайдаа шалгалтыг амжилттай өгч үнэмлэхээ авчээ. Одоо зургаан настай Аяана Куреши гурван жилийн өмнөөс компьютерийн техник хангамжийг судалж эхэлжээ. Хүүгийн аав нь мэдээлэл технологийн зөвлөх мэргэжилтэй бөгөөд түүнийг багаас нь компьютерийн мэдлэгээ аврижуулахад тус болсон байна. Тэрээр хүүгээ гурван астай байхад нь хард диск болон эх хавтангийн бүтцийн тухай зааж эхэлсэн бөгөөд хүү нь бүгдийг хурдан сурч байсан гэлээ.

Аяана Куреши “Майкрософтын шалгалтын асуултууд хэцүү байсан ч шалгалт өгөхөд гоё санагдсан хэмээн” ярьсан байна.

Компьютерийн техникчийн мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг өмнө нь хэзээ ч ийм бага насны хүүхэд өгч байгаа юм.

Гоц ухаантан гэгдэж буй хүү гэртээ компьютерийн лабораторитой бөгөөд программ суулгах, засах тухай олон цагаар судалдаг байна. Тэрээр гэрийнхээ интернэт сүлжээг хүртэл өөрөө тавьсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top