НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 17-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 17-ны Даваа гарагт:
11 дугаар сарын 18-ны Мягмар гарагт:
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 19-ний Лхагва гарагт:
Хэлэлцэх асуудал:
“Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудал /Засгийн газар 2014.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
”Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудал /Засгийн газар 2014.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Бусад.
Хэлэлцэх асуудал:
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/.
Хэлэлцэх асуудал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын талаар/.
Хэлэлцэх асуудал:
“Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын талаарх Үндэсний аудитын газрын тайлан сонсох;
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайлан сонсох.
ДӨРӨВ. ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын талаар/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далайчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, амьдрах орчинг сайжруулах, Төрийн далбааг хөлөг онгоцон дээр мандуулах тухай, нэгдэн орох/;
Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далай тэнгист живэх аюулд орсон нөхцөлд тусламж үзүүлэх, багийн гишүүд болон зорчигчдод бүхий л бололцоогоор тусламж үзүүлэх, нэгдэн орох/;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын хэрэгжилтийг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх тухай, хэлэлцэх эсэх/;
Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл/Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, Бага насны хүүхдийн эрх, хөгжлийг хангахтай холбоотой үндэсний зорилго, стратегийг тодорхойлох тухай, хэлэлцэх эсэх/;
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, хэлэлцэх эсэх/;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/.
Жич: Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудал орж ирсэн тохиолдолд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )