Ц.Алдармааг шүүх хурал энэ сарын 20-нд болно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэрэг  өнөөг хүртэл намжаагүй олны анхаарлыг татсаар байгаа. Хоёр бүсгүй маргалдан нэгнийхээ дээрээс буцалсан халуун ус асгасан хэрэгт буруутгагдсан Ц.Алдармаа анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял авсан. Тэрбээр энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Түүний шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болохоор тов гарчээ. Харин Д.Оюунтуулын хувьд БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардлыг Ц.Алдармаа 100 хувь дааж байгаа. Арьс гоо заслын хагалгаанд орохоор явсан жүжигчин бүсгүйг найз нь хүлээн авч, туслаж дэмжиж байгаа аж. Түүний найз нь БНСУ-д томоохон эмнэлэгт хөтөч хийдэг бөгөөд найздаа туслан хамгийн сайн эмнэлгийг сонгосон байна.

                                                                                                                      Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.143) 2014 оны 11 сарын 17

давах байсан юм бол яах гэж хүнрүү САНААТАЙ халуун цацсан юм,хийсэн хэрэгт чинь тохиросон л ял байна шдээ.Хүн рүү халуун цацахаасаа өмнө эх хүн юм бол хүүгээ,гэрийнхэнээ бодохгүй.одоо тэгээд яах юэ?ялаа эдэлнэ шдээ,

0  |  0
Zochin(103.229.120.73) 2014 оны 11 сарын 17

Ene teneg huuhen uuruu zugeer baisnuu yer ni,saihan ohind ataarhaj baigaad hun uduud iim baidald orson yum bishuu, iim amitad zunduu baidag shiu

0  |  0
Top