МАН-ын бүлэгт Ч.Сайханбилэгийг дэмжих тухай санал илгээлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг “Б” танхимд тус бүр хуралдаж байна. Бүлгүүд Ерөнхий сайдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

АН-ын намын ҮЗХ өнгөрөгч баасан гарагт хуралдаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр болсон. Эх сурвалжийн мэдээллэснээр дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэгт Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх тухай саналыг АН-аас ирүүлсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top