Д.Эрдэнэбат: МАН-д Засгийн газарт хамтрах санал тавина

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Өнөөдөр АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ч.Сайханбилэг гишүүний хувьд огцорсон Ерөнхий сайдын Засгийн газарт ажиллаж байсан. Ерөнхий сайд нь огцрохоор Засгийн газрын танхим нь тэр чигтэй хариуцлага хүлээнэ гэсэн хууль байдаг. Тэгэхээр Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон нь хуулийн хүрээнд явагдсан шийдвэр байж чадах уу?

-Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон гэдэг асуудлыг шууд утгаар нь ойлгож болохгүй. Монгол Улсын Хуулийн хүрээнд энэ асуудал яригдаж байгаа. Тодруулбал, Засгийн газар огцорсон бол тэр бүрэлдэхүүнээс нь Ерөнхий сайдыг сонгож болохгүй гэсэн хууль байхгүй.

-Өмнө нь Ерөнхий сайдыг томилох асуудлыг ҮЗХ-оос эрхийг нь УИХ-дахь бүлэгт өглөө гэж мэдэгдэж байсан. Гэтэл  яагаад бүлгээсээ гарсан шийдвэрийг үл тоон гэнэтхэн Гүйцэтгэх зөвлөлөөс өөр нэр дэвшигч оруулж ирээд баталж байгаа юм бэ?

-Өмнө нь хуралдсан ҮЗХ-оор бүлэгт эрхийг өгсөн нь үнэн. Энэ хүрээнд Р.Амаржаргал гэдэг нэр дэвшигчийг ҮЗХ-нд санал болгосон. Манай намын дээд байгууллагад ганцхан бүрэн эрх байдаг. Энэ нь нэр дэвшигчийг батламжлах, батламжлахгүйг шийддэг.

-Дэмжээгүй 10 гишүүнийг нэрлэх боломжтой юу?

-Удахгүй ил болох байх. Ил тод санал хураалт явсан.

-Чуулган дээр АН-ын бүлэг Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлаар нэгдсэн байр суурьтай оролцох уу? Дэмжээгүй 10 гишүүний хувьд яах бол?

-УИХ-ын гишүүд өөр өөрийн бүрэн эрхтэй. Үүний дагуу энэ удаагийн бүлгийн хурал дээр саналаа өгсөн гэж ойлгож байгаа. Чуулган дээр яаж санал өгөхийг би хувь хүнийхээ хувьд ч, бүлгийн даргын хувьд ч хэлэх боломж байхгүй. Гэхдээ бүлгийн даргын хувьд тогтвортой байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд, эдийн засгийг сэргээхийн тулд зөвхөн ганц нэг гишүүн ч биш УИХ-д суудалтай бүх намууд эвээ ололцох нь улс эх орны эрх ашиг.

-Н.Алтанхуягийг эдийн засгийн хямралд хүргэлээ гэсэн үндэслээр огцруулчихаад Ч.Сайханбилэг гарснаараа үнэхээр хямралыг зогсоож чадах уу? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөх үү? АН-ын бүлгийн зүгээс юу амлаж чадах вэ?

-АН-ын бүлэг олонхоороо шийдвэр гаргасан. Энд хэн нэг хүний тухай асуудал биш зөвхөн урагшаа харж ажилах тухай асуудал яригдана. Эдийн засгийн нөхцөл байдлаар өөрсдийн байр суурийг илдэрхийлээдз явж байгаа. Гэхдээ бодит үнэн бол эдийн засгийн хүндрэлтэй учирсан гэдгийг бид хаа хаанаа мэдэж байгаа. Одоо энэ маргааныг таслах ёстой. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрвээ байгуулагдвал эдийн засгийн хүндрэлийг давж туулах баг бүрдээсэй гэж бид хүсэж байгаа.

-Засгийн газрыг байгуулах асуудлаар та ажлын хэсгийг удирдаж байгаа. МАН-д одоогоор ямар нэг санал ирээгүй байгаа. Гэтэл бусад намууд санал авсан байгаа. Энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгвөл?

- Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдсан энэ хурлын үр дүнд урьдчилсан санал солилцоогоор асуудлыг тавьсан байгаа. Санал солилцоход бид нар хамгийн түрүүнд ИЗНН, дараа нь нь Шудрага Ёс эвслийг бол урьсан. Тодруулбал хамтрагсаддаа энэ саналыг тавьсан энийг зөвшилцлийн үйл ажиллагаа эхэлсэн гэж хэлж хэлнэ. Шинээр сонгогдсон намын дарга өнөөдөр бүх намуудтай албан ёсны зөвшилцлийн бичгийг хүргүүлж байгаа. Тийм учраас бүх намуудад энэ санал очино. Хамгийн түрүүнд ИЗНН, Шудрага Ёс эвсэл тэгээд МАН. Эдгээр намууд яаж хүлээж авахаас цаашдаа энэ Засгийн Газрын хувь заяа, Ерөнхий сайдтай хэн хамтарч ажиллах вэ гэдэг шийдэгдэнэ.

-Яагаад ИЗНН-ыг хамгийн түрүүнд санал хүргүүлсэн бэ. Энд ямар нэг учир бий юу?

-Үүнд ямар нэг эрмбэ дараалал үүсгээгүй. ИЗНН-ыг хамгийн цөөхөн бүрэлдэхүүнтэй, хамтарч ажилладагийн хувьд хүндэтгэсэн саналыг тавьж байгаа юм. Үүнд том жижигийн асуудал байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Ч.Сайханбилэг гишүүний хувьд ҮЗХ болоод намын бүлэг дээр цөөхөн гишүүд дэмжлээ. Тэгэхээр цаашид Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөх үү?

-Бүлэг аль болох тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар өөрсдийн санаа бодлыг чилээх ёстой. Би ч гэсэн бүлгийн даргын хувьд саналын зөрөөтэй байгаа энэ асуудал дээр анхаарна.

Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 18

АН-хан МАН-н өөрөөр хэлвэл сөрөг хүчнийхээ үгийг сонсдоггүй нам тардаг байж яахаараа хамтрах санал өгдөг байна Нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг болж дээ Ичээч дээ эрээ цээрээ ч алдаж дуусжээ МАН хамтарч болохгүй тэгж заваараад хэрэггүй дээ

0  |  0
зочин(150.129.143.239) 2014 оны 11 сарын 17

МАН-тай нийлж дампуурч болохгүй ээ, хамгийн хамгийн тодотголтой ЕС-ыг огцруулчаад дахиад л чанарын лгаагүй хүнийг яриад байхын, өөр гаднаас тавьж болохгүй байсан юм уууу

0  |  0
zalaa(112.72.13.37) 2014 оны 11 сарын 17

MAN iig khoshgiruulj baigaad Saikhanbilegiig batluulj avakh gesen sanaa gej bodoj baina .Daraa n saikhan murina daa.Dangaaraa sauudlaa shiideed yavana biz.Caashikh khugacaand MAN tai zovshilcoj ajillana gesen bol unemshiltei,uls orond kheregtei baikh baisan yum daa.

0  |  0
unen huurnegch(202.70.34.214) 2014 оны 11 сарын 17

Saihanbileg garaad altanhuyagiin ajliig l urgeljluulne. Tuunii utsan huuheldee bolno gesen ug harin amarjargal bol tiim bish uuruur ajillah baisan bolvuu

0  |  0
зочин(202.179.27.182) 2014 оны 11 сарын 17

АН төр барьж чадахгүй нээ, 16 онд солих хэрэгтэй юм байна аа

0  |  0
Munkh(203.194.114.27) 2014 оны 11 сарын 17

Demjsen 10 doctor bayrtsogt 2 udaa bichig den bn!!!

0  |  0
Зочин(202.131.232.36) 2014 оны 11 сарын 17

ИЗНН жижиг боловч муу юмтай нэр хутгалдаагүй ямар нэг асуудал дээр өөрийн гэсэн байр суурьтай зарчим журамтай ханддаг ш дээ. Монголд иймэрхүү ганц хоёр том нам байдаг бол...

0  |  0
Зочин(202.131.232.36) 2014 оны 11 сарын 17

ИЗНН жижиг боловч муу юмтай нэр хутгалдаагүй ямар нэг асуудал дээр өөрийн гэсэн байр суурьтай зарчим журамтай ханддаг ш дээ. Монголд иймэрхүү ганц хоёр том нам байдаг бол...

0  |  0
zochin(202.180.216.19) 2014 оны 11 сарын 17

amarjargalyg ner devshyylsnii darra busad namuudad zovshiltsox sanal yavuulsan. Saixanbileg ner devshsen uchir ene zovshiltsoloo daxin shineer exlex estoi bish vv ???

0  |  0
Top