Цайны замын хөрш гурав чуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Цайны муж хэмээн алдаршсан Дорнод Хятадын  Фузянь мужийн Уишань хотод  “Цайны их зам ба хотуудын хөгжил” сэдэвт Монгол, ОХУ, БНХАУ-ын хотуудын мэрийн гурав дахь удаагийн форум болж байна. Энэхүү арга хэмжээнд хөрш гурван орны ихэвчлэн Цайны зам дагуух бүс нутгийн 50  гаруй хотын мэр оролцож байгаа аж. 

Цайны их замын өв соёлыг хамгаалах, ашиглах талаар оролцогчид дугуй ширээний уулзалт, бага хурал зохион байгуулж байна.  Өнгөрөгч бямба гаригаас эхэлсэн энэхүү форумыг зохион байгуулах  хотыг  санамсаргүйгээр сонгож авсангүй. Учир нь Уишань бол цай тариалах талаараа 2000 жилийн өв түүхтэй, үүгээрээ ихэд алдаршсан газар юмЧухамдаа дэлхийн хар цайны үүх түүхийг эндээс эхлэлтэй хэмээн үзэх нь ч бий. 17 дугаар зууны эцсээр Уишаниас Хятадын найман муж болон Монгол, ОХУ-ын Санкт-Петербург хот руу цай тээвэрлэж эхэлжээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top