“Цайллагад оруулна” гэж алтан ээмэг, гар утсыг нь залилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Өнгөрсөн бямба гарагт "Бөмбөгөр худалдааны төвд танилцсан 30 гаруй насны эмэгтэй эд зүйлс залиллаа" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж шалгалт хийсэн байна. Шалгалтаар тухайн этгээд хохирогчийн гар утас, хадгаламжийн дэвтэр, алтан ээмэг, бичиг баримтыг нь “Цайллагад оруулна, гарын бэлэг өгнө” гэж хэлээд залилжээ. Хохирогчийг “Меркури” худалдааны төвийн ариун цэврийн өрөөнд дагуулж орж авсан байна. Уг хэргийг СБД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, эзэн холбогдогчийг нь эрэн хайх ажил явагдаж байгаа юм байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top