Арьс шир гүн боловсруулдаг үйлдвэрүүдийн нэрийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьс ширээр хангахын тулд 2013 онд Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам” баталсан. Өөрөөр хэлбэл, гүн боловсруулах үндэсний үйлдвэрт арьс, ширээ стандартын дагуу бэлтгэн тушаасан, малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулсан.

Тэгвэл эл “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 3.1.1 заалтад арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг жил бүр баталж, олон нийтэд зарлана гэж заасны дагуу Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос нэр бүхий 22 үйлдвэрийг танилцуулжээ. Үүнд:
1. Монгол шевро ХК 
2. Дархан нэхий ХК 
3. Мон-Ит булигаар ХК 
4. Дархан минж ХХК 
5. Их эргэлт ХХК 
6. Мон-Ирээдүй ХХК 
7. МЛТЖ ХХК 
8. Буурал гол ХХК 
9. Ерөөлт интернейшнл ХХК 
10. Үе импекс ХХК 
11. Эрдэнэчандмань ХХК 
12. Батдүмбээ ХХК
13. Сүүдэртийн хөндий ХХК
14. Ялман ХХК
15. Хатан төгөл ХХК
16. Содон цуурай ХХК
17. Мөнх шинэ од ХХК
18. Гурван эрдэнэ тэмүүлэл ХХК
19. Хасар буян ХХК
20. Ганган эрдэнэ ХХК
21. Хөхөө төгөлдөр ХХК
22. Дэлгэрэх бат хул ХХК

Дээрхи үйлдвэрүүд нь арьс ширийг савхин гутал, хувцас, эдлэлийн зориулалтаар гүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top