МАН шийдэлд хүрсэнгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

 АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж МАН-ын УЗ-ийн гишүүдийн зарим нь үзсэн байна. Энэ асуудлын хүрээнд МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар  өөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлээд байгаа учир хоёрдмол байр сууриа нэгтгэх үүднээс МАН Удирдах зөвлөлөө өнөөдөр дахин хуралдуулахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top