Б.Билэгтийн асуудлаар Засгийн газар давж заалдана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Генерал Б.Билэгтийг ээлжийн амралттай байх үед нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэмээн тэрээр шүүхийн байгууллагад гомдол гаргасан. Түүний нэхэмжлэлтэй Засгийн газрыг хариуцагчаар татан шүүх хурал Дүүргийн иргэний нэгдүгээр шатны шүүхэд болсон юм. Уг шүүх хурлаар Б.Билэгтийн ажилд нь эргүүлэн томилж, ажиллаагүй хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэн Засгийн газрын зүгээс Б.Билэгтийн асуудлаар дараагийн шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдлээ.

                                                                                                                                        Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top