Тайланд: Илгээмжээс олон нярайн цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

АНУ-руу явуулах гэж байсан илгээмжнээс олон нярайн цогцос хэсэгчилсэн байдалтайгаар олджээ. Нийгмийг цочроосон энэ хэргийн тухай Тайландын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Нярай хүүхдийн толгой, эвхсэн арьс бүхий илгээмжийг Тайландад өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр илрүүлжээ. Банконгийн илгээмжийн компанийн ачааг шалгах үед сэжиг бүхий ийм ачаа илэрсэн аж. Мөн эвхсэн арьсан дунд том хүний шивээстэй арьс байсан гэлээ.

“Тэд нэг нярайн цогцосных биш байсан. Олон хэсэг болгож хуваасан байсан ч нэг хүнийх биш гэдэг нь тодорхой байна” хэмээн Талйандын Цагдаагийн газрын дарга Чавалит Прасопсин мэдэгджээ.

Нярайн биеийн хэсгүүдийг хийсэн савыг өнгөгүй хорт хийн уусмал формальдегидээр дүүргэсэн байжээ.

Хэргийг шалгаж байгаа бөгөөд АНУ-ын Лос-Анжелес хотын ямар байгууллага эсвэл хэнд хаяглагдсан байсныг мэдээлэхээс татгалзсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top