Траншейны тагийг хулгайлснаас болж машин онхолджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Зуун айлын уулзвар дээрх траншейны нүхнээс болж өчигдөр машин онхолджээ. Ослын улмаас хүн амиа алдаагүй ч дотор нь сууж явсан зорчигчид хүнд болон хөнгөн бэртсэн байна. Осол болох шалтгаан болсон траншейны нүхийг хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газраас Нийслэлд албан бичиг өгч таглуулжээ. Гэвч осол болохоос өмнөх шөнө нь уг таг нь хулгайд алдагдсанаар ийнхүү машин онхолджээ.

Ж.Уранмандал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top