Хүүхдийнхээ сурлагын түвшинг цахимаар хянах боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас салбартаа анх удаа “Боловсролын салбарын мэдээллийн систем” нэвтрүүлэх гэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг ашиглан хүүхдийнхээ сурлагын талаархи мэдээллийг цаг алдалгүй авах боломж нээгдэж байгаа юм. Энэ нь хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломжийг нээж байгаа хэмээн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Энэ систем нь мэдээлэл өгөхөөс гадна дүн шинжилгээ хийж таны хүүхдийн сурлагын түвшний өсөлтийг графикаар харуулах юм.

                                                                                                                                       Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top