НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан нарыг шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Нийгмийн даатгал, халамжийн мөнгөнөөс зохиомол нэрсээр их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын хүмүүсийг цагдаагийнхан саатуулсан байна. Саатуулагдсан хүмүүсийн дунд Д.Баярсайхан болон түүний дүү, санхүүгийн хэлтсийн нэр бүхий хүмүүс байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зарим албан тушаалтныг шалгаж эхэлсэн бөгөөд ажлын өрөөг нь битүүмжилжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
архан(150.129.142.72) 2014 оны 11 сарын 20

Ламбаа Эрдэнэ хоёрыг тэжээгч, архангайн траншений архичин байсан, ардчилсан намыг дагаж явж баяжсан. Нийгмийн халамжийн мөнгийг идэх биш зүгээр л зажлахгүй залгигч гээд энэ хүний муу нэр дуусахгүй. Архангайн халамжийн газрынханыг сайн шалга. Тэнд маш их мөнгө угаагдсан

0  |  0
Top