МАН 12.00 цагаас мэдэгдэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхээ хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй санал зөрөлдсөн. Тус бүлгийнхэн нэр дэвшигч Ч.Сайханбилэгтэй таван цаг ярилцсаны эцэст гаргасан шийдвэрээ удирдах зөвлөлдөө танилцуулжээ. Харин удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаад буй. Тэгвэл МАН-ын бүлэг өчигдрийн хурал болоод шийдвэрийнхээ талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал 12.00 цагт Төрийн ордны Г танхимд болно.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top