Баянгол дүүргийн Тамгын газрын орон тоо хоёр дахин нэмэгдсэн нь хүнд ачаа болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Баянгол дүүрэгт МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэд хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгааг ярилаа.

Эдийн засгийн хямрал нь иргэдийн амжиргааны төвшинд бусад дүүрэгтэй адилаар БГД-ийн иргэдэд хүндээр тусч байна. Тухайлбал, Иргэдийн цалин тэтгэврийн өсөлт нь өргөн хэрэглээний барааны өсөлтөөс хэт доогуур байгаа учраас амьдралын төвшин ийнхүү доройтож байна.

БГД-т намын харьяаллаар буюу МАН-ыг эрх барьж байхад ажиллаж байсан иргэдийг хоморголон халах асуудал хэрээс хэтэрсэн. Жишээ нь: ЗДТГ ажиллаж байсан хүмүүсийн 90 гаргуй хувийг дээрх шалтгаанаар ажлаас нь халсан гэх тоо баримт байна.

2012 оны Орон нутгийн сонгуулиас өмнө БГД-ийн ЗДТГ нь 46 хүний бүтэцтэй байсан бол одоо 86 хүн болж даруй 90 гаруй хувиар орон тоо нэмэгдсэн нь дүүргийн төсвийг хүндрэлтэй байдалд оруулахад томоохон нөлөө үзүүлж байна. Дээр дурьдсанчлан ЗДТГ-ын ажилчдын 90 гаруй хувийг сольж АН-ын гишүүдээр бүрдүүлсэн төдийгүй шинээр нэмсэн 40-н ажлын байранд зөвхөн АН-ын сонгуульд явсан боловсрол мэдлэг дутмаг төрийн ажлын ямарч туршлагагүй хүмүүсээр төрийн албыг дүүргэж байгаа нь БГД-ийн бүтээн байгуулалт болоод хөгжлийн урагш ахиж чадахгүй байгаа нэгэн үндсэн шалтгаан болж байна.

Үүний зэрэгцээ ЗДТГ, хороодын бүтэц данхайсан төдийгүй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дэд даргатай болсон, ажлын алба нь мөн орон нутгийн сонгуулийн өмнө 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан бол өнөөдөр 42 хүний бүтэцтэй болж жинхэнэ данхайсан бүтэц гэдгийг тод жишээ харуулж байна. Үзэл бодлоор нь буюу намын харьяалалаар нь гадуурхах, данхайсан бүтцийн бодит жишээ болсон эдгээр сөрөг нөхцөл байгаа нь АН-ын бүх төвшинд төрийн албыг төрлийн алба болгосонтой салшгүй холбоотой гэж үзэж байна.

БГД-ийн ИТХ, ЗДТГ нь С.Эрдэнэ гишүүний хань ижил, үр хүүхэд, хамаатан садан, хамгаалагч, туслагч, жолоочоос бүрдсэн нь БГД-ийн үйл ажиллагаа доголдолтой байгаагийн нэгэн шалтгаан юм.

Тухайлбал, С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар нь ДИТХ-ийн тэргүүлэгч, хүү Э.Ганболор ДИХ-ийн төлөөлөгч байнгын хорооны дарга, охин Э.Содгэрэл ДИХ-ийн төлөөлөгч, хүргэн Г.Энхболд ДИХ-ийн төлөөлөгч, БГД-ийн засаг даргын орлогч, Жолооч Л.Баттулга ДИХ-ийн төлөөлөгч, БГД-ийн Усан бассейн дарга, /Түүний эхнэр болох Ц.Энхтүвшин БГД-ийн 9-р хорооны засаг дарга/, хамгаалагч Б.Мөнгөнсүх ДИХ-ийн төлөөлөгч гэх мэтчилэн урт цуваа хөврөх болно.

БГД-ийн дээр АН-ын явуулж буй алдаатай бодлого, тарьсан балаг нь иргэдийн эрх ашгийг хөндсөн хууль бус үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Хамгийн наад зах нь ахмадуудыг амраах амралтын газраар хүртэл түүний мэдэлд байдаг “Гурван тамир” амралтын газар сонгогддог. Тус амралтын газар ахмадуудыг тав хоног үнэ төлбөргүй амраадаг байна. Үүнд нь баярласан ахмадууд С.Эрдэнэ сайд ахмадуудыгаа харж үнэ төлбөргүй амраалаа хэмээн баярладаг. Энэ нь дараагийн сонгуульд түүний ах дүү хамаатан садныг сонгуульд ялах нэгэн арга зам гэдгийг хэн ч мэдэхгүй. Ахмад настныг улсын амралтын газар 10 хоног амарвал 50 хувийг нь төрөөс даадаг гэдгийг хүн бүхэн мэдэхгүй. Тэгэхээр “Гурван тамир”  амралтын газарт амрааж байгаа нь ахмадуудыг хууран мэхлэж халамжаас ахмадад олгогдох мөнгийг авч байгаа гэсэн үг. Улсын чанартай олон амралтын газар байхад С.Эрдэнийн  гэр бүлийнхний мэдэлд байдаг амралтын газар Баянгол дүүргийн ахмадуудыг амрааж байгаа нь эргэлзээ төрүүлмээр. Халамжид бүртгэлтэй олон амралтын газруудаас ямар сонгон шалгаруулалтаар тус амралтын газар сонгогдоод байдаг нь бас л сонин.

Мөн 2013 оны эхний улиралд ДИХ-ын тэргүүлэгчдийн 10-р тогтоол гэгчийг гаргаж өмнөх хороодын ИНХ-ын дарга тэргүүлэгчдийн бүрэн эрхийг дуусгавар болсон гэж үзэж хороодын ИНХ-ыг зохион байгуулах эрхийг ДИТХ-ын тэргүүлэгчид, ажлын алба нь авсан.

Ийнхүү 23 хороодын ИНХ-ыг нутгийн өөрөө удирдах ёсыг гажуудуулж хууль бусаар хуралдуулсан нь МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн байдаг. Тиймээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.09.16-ны өдрийн 369-р тоот шийдвэрээр 10-р тогтоолыг хүчингүй болгож,  өнөөдөр ажиллаж байгаа хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгчид засаг дарга нарын хууль бус сонгогдсныг тогтоож ИНХ-ыг дахин хуралдуулахыг даалгасан. Гэтэл БГД-ийн удирдлагын зүгээс шүүхийн шийдвэрийг үл ойшоож ИНХ-ыг дахин хуралдуулахад элдвээр саад хийж хууль бусаар сонгогдсон ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, засаг дарга нарыг дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.38.238) 2014 оны 11 сарын 19

бгд - байраа өргөтгөөд засвар үйлчилгээ хийгээд мөнгө их угааж байгаа. одоо гишгэх газаргүй болтол энд тэндгүй барилга барьж бна. бгд 20 рхорооны дарга өвгөн байнга согтуу: нууц амраг авгайтайгаа дураараа дургиж байгаа. :))

0  |  0
зочин(108.66.135.20) 2014 оны 11 сарын 19

Тэр 3 тамир амралт чинь тэр чигтээ С.Эрдэнэ даргын ах дүү хамаатан садангууд ажилладаг Ямарч тохь тухгүй өрөөнүүд нь чихэлдсэн олон хүн амруулах зорилготой эмх замбараагүй үг хэлвэл захын хүн зайл яв гэж хөөдөг дараагийн хүн чинь очер хүлээж байна гэж дээрэлхдэг Ер хяналтанд авах л ёстой газар шүү БГД сэхээтний дүүрэг нэртэй сайхан байсан юм шүү Одоо хачин болсон доо АН-хан монгол улсын өнцөг булан бүрийг бузарлаж гүйцлээ

0  |  0
.(103.229.121.75) 2014 оны 11 сарын 19

Erdene vangiin nutag t balai yum ih bii bii.

0  |  0
Top