Шувууны ханиадаар өвчилсөн хоёр дахь хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Египетэд H5N1 шувууны ханиад тархсанаас хойш уг өвчний улмаас хоёр дахь хүн амиа алдлаа. Шувууны ханиадаар тус улсад энэ жил гурван хүн амиа алдсаны хоёр нь өнгөрсөн хоёр өдөрт амиа алдлаа хэмээн Египетийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Өчигдөр амиа алдсан 30 настай эмэгтэй нь Кайр хотын өмнөд хэсгийн Миняа дүүргийн оршин суугч байсан бөгөөд эмнэлэгт нас барсан байна. Харин өнгөрсөн даваа гарагт 19 настай эмэгтэй нас барсан билээ.

Амиа алдсан гурван хүнийг оролцуулаад H5N1-ээр өвчилсөн нийт долоон тохиолдол тус улсад бүртгэгдээд байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шувууны ханиад дэгдсэн орнуудад шувууны төрлийн бүтээгдэхүүн идэхгүй байхыг анхааруулж байгаа билээ. H5N1 нь хүнээс хүнд халдварладаг байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top