АНУ-ын Сенат газрын тосны хоолойн төслийг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

АНУ-ын Сенатын танхим Канадын газрын тосны үйлдвэрүүдээс түүхий тос зөөвөрлөх хоолойн төслийг дэмжсэнгүй. “Тулгуур чулуу” нэрт энэхүү хуулийн төсөл удаан хугацааны туршид шийдэгдэхгүй хойшлоод байсан юм.

Бүгд найрамдах намын оруулж ирсэн эрчим хүчний тэргүүлэх ач холбогдол бүхий энэ төсөл дэмжигдэхэд ердөө нэг санал дутжээ. Сенатын танхмийн 100 гишүүнээс 59 нь “Тулгуур чулуу” төслийг дэмжсэн бөгөөд нэг санал нэмж авсан бол энэ төсөл хэрэгжих байжээ.

Хоолойн төслийг дэмжсэн Бүгд найрамдах намын 45 болон Ардчилсан намын 14 гишүүд энэ бол АНУ-ын эрчим хүчний тусгаар байдлыг бий болгохоос гадна олон мянган ажлын байрыг бий болгох ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчид “Тулгуур чулуу” байгаль орчинд хэт халтай хэмээн буруутгасан байна.

Төслийг санаачлагч Бүгд найрамдах намын гишүүд хуулийн төслийг ирэх нэгдүгээр сард танхимд хэлэлцүүлэхээр дахин оруулж ирнэ гэж мэдэгджээ. Мөн Сенат дэмжээгүйн шалтгааныг энэ сард болсон завсрын сонгуулийн улс төржилттэй холбоотой гэж үзжээ.

ОХУ-д айлчилж байгаа БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзжээ.

Чхве Рён Хэ Оросын ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны илгээлтийг гардуулсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top