Өнөөдөр хөхөгчин хонь өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

 Аргын тооллын 11 сарын 20. Бархасвадь гараг. Билгийн тооллын 28,Салхины эх одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнаа аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top