Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20
  • ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт

09:00 цагт Дэлхийн философийн өдрөөр ЮНЕСКО, ШУА хамтран «ЕРТӨНЦИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДҮР ЗУРГИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ФИЛОСОФИ» СЭДЭВТ СИМПОЗИУМ- зохион байгуулна.

  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Улс төрд шинэ манлайлагч төслийн Аюу багийнхан “Үндэсний үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог нэмэгдүүлье” төслийнхөө талаар танилцуулна.

12:45 цагаас "Женко тур бюро" ХК-аас Чингис хааны төрсөн өдөрт зориулан энэ сарын 23-нд Чингис фестиваль зохион байгуулах болсон талаараа мэдээлнэ.

  • МҮХАҮТ-ын Их зааланд 

11.00-17.00 цагт "Хуулийн яармаг өдөрлөг болно.

  • Монгол Ньюс байрны хэвлэлийн танхимд болно 

14.00 цагт НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ой болно. Үүнтэй холбогдуулан Монгол улс сүүлийн 25 жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр гаргасан ололт амжилтын талаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн, Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийнэ.

  • Бөхийн өргөөнд

Төв аймгийнхны Ургацын баярын нээлт болон улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан болно.

  • Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд

11:00 “ЭГИЙН ГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛУУД” ҮЗЭСГЭЛЭН нээлтээ хийнэ.

  • Нийслэлийн Иргэний танхимд

10:00 цагт Нийгмийн түншлэл - баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган болно.

  • Төрийн ордны Иргэний танхимд болно.

08:30-12:30 цагт “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” төслийн хүрээнд туршлага солилцох үндэсний хоёр дахь удаагийн семинар болно .

 

 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top