НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан нарыг цагдан хорьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг дөрвөн хүний хамт ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж буй талаар бид өчигдөр мэдээлсэн. Авилгатай тэмцэх газраас түүвэр аргаар шалгахад анхан шатны байдлаар Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нар нь Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс нэг удаад 19 сая төгрөг завшсан нь тогтоогдсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг тус газрын Санхүү, бүртгэл төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзэж цагдан саатуулсан байна. Энэ хэргийн талаар хууль хяналтын байгууллагынхан нууцалж байгаа аж.

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(103.229.120.15) 2014 оны 11 сарын 21

MASH SAIN SHALGAARAI HAM HEREG BNDA EHNERIIG N BAS SAIN SHALGA

0  |  0
Top