Ц.Алдармаагийн давж заалдах шатны шүүх өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Энэ хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр жүжигчин Ц.Алдармаад долоон жилийн хорих ял ноогдуулсан. Харин жүжигчин Д.Оюунтуулд торгуулийн арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг жүжигчин Ц.Алдармаа эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Өнөөдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Улсын яллагчаар Б.Бямбадагва оролцох бол шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалах юм байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцох юм байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top