Коммент: В.Путиныг G20 чуулганыг орхиход хүргэсэн барууны удирдагчдын ширүүн үгс

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Авсрали улсад өнгөрсөн долоо хоногт болсон “Их 20” орны чуулга уулзалтыг албан ёсоор хаагаагүй байхад нутаг буцсан. Тэрээр үүнийгээ “Олон цагийн нислэгтэй тул унтмаар байна” хэмээн тайлбарласан юм. Харин хэвлэлүүд чуулганы үеэр барууны орнуудын удирдагчид түүнийг хатуухан шүүмжилж ганцаардуулсны улмаас ингэлээ гэж бичиж байна. Мөн ганцаардсан Путин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай хамтарна гэх ч мэдээлэл байна.

Коммент булан өнөөдөр “Их 20” уулзалт дээр барууны төрийн тэргүүнүүд В.Путинд хатуурхсан үгсийг хүргэж байна. Канадын Ерөнхий сайд бүр түүнтэй мэндлэхээсээ эхлээд л шүүмжилжээ.

   Канадын Ерөнхий сайд Стефн Харпер: Чи Украйнаас гарах хэрэгтэй.

Путин:Харамсалтай нь Украйнаас гарах боломжгүй. Учир нь бид тэнд байхгүй.

                                                                                                                   cnn.com, 2014.11.17

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: В.Путины хийсэн хариу үйлдлүүд ажил хэрэгч боловч ойлгомжгүй байсан.

                                                                                                                  cnn.com, 2014.11.17

Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт: Ялгаварлалыг үл тооцвол Путин Австралид хүндэтгэлтэй хандсан.

                                                                                                              Ibtimes.com, 2014.11.17

Барак Обама: Украйны эсрэг Оросын түрэмгийлэл бол дэлхийн нийтэд үзүүлж буй заналхийлэл юм.

                                                                                                                   bbc.com, 2014.11.17

Тони Эботт: ЗХУ эсвэл хаант гүрний ялагдсан алдар цууг битгий сэргээ. Украйнд явуулж буй бодлого үнэхээр харамсмаар үлгэр жишээ болсон.

                                                                                                          guardian.co.uk, 2014.11.17

Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон: Британы Оростой, Европийн холбооны Оростой, Австралийн Оростой харилцах харилцаа ялгаатай байна гэж найдаж байна.

                                                                                                                   bbc.com, 2014.11.17

Барак Обама:Путин Украйныг орхихгүй байсаар байвал ОХУ-ын тусгаарлагдсан байдал улам нэмэгдэх болно.

                                                                                                                    huffingtonpost.com

Евро-Ази, ОХУ-ын Батлан хамгаалахын шинжээч Майкл Кофмэн: Явсан нь ч онож. Австрали чуулга уулзалтаа Оросын асуудлаас болж нураамааргүй л байсан, биз.

                                                                                          cnn.com, 2014.11.17

Германы канцлер Ангела Меркель: Би ОХУ-ын түрэмгий бодлогын хямрал түймэр болох вий гэж айж байна. Зөвхөн Украйн ч биш Молдав, Гүржийн тухай ярьж байна. Хэрвээ энэ бодлого үргэлжилбэл бид Путинээс Серб эсвэл баруун Балканы орнууд руу хэзээ орох вэ? гэж асуух ёстой юу? Бид ийм зүйлтэй эвлэрч чадахгүй.

                                                                                                          guardian.co.uk, 2014.11.17

Ангела Меркель: Украйны хямрал бүс нутгийн асуудал биш, Путины кампанит ажил 25 жилийн дараа нурсан Берлины хана шиг зүйлийг Европийн дунд бий болохыг үгүсгэхгүй.

                                                                                                          guardian.co.uk, 2014.11.17

Ангела Меркель:Дэлхийн дайнууд болон хүйтэн дайны аймшигт явдлуудын дараа Европт энх тайван байдлыг хадгалахыг хүсч байна. Зүүн Европийг Оросын хөлөө товших газар гэж харж буй Путины хуучинсаг сэтгэлгээг амжилт болохгүй гэж батлан хэлэх байна.

                                                                                                          guardian.co.uk, 2014.11.17

Барак Обама: Барууны орнууд ОХУ-ын эсрэг хоригуудаа чангатгах хэрэгтэй. Учир нь ОХУ бүслэгдсэн хөршдөө халдсаар л байна.

                                                                                                             nytimes.com, 2014.11.18

Дэвид Камерон: Дэлхийн удирдагчид Путинд санаагаа ойлгомжтой илэрхийлсэн. Хэрвээ тэр Украйныг тогтворгүйжүүлэхээ үргэжлүүлсээр байвал хориг арга хэмжээнүүд ч олноор гарч ирсээр байх болно.

                                                                                                washingtonpost.com, 2014.11.18

Барак Обама: Хэрвээ Украйны асуудлаарх Оросын бодлого өөрчлөгдвөл би ОХУ-ын эдийн засгийг хямрааж буй хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг хамгийн түрүүнд санаачлах болно. Хэрвээ үгүй бол хатуу хоригууд үргэлжилсээр байх болно.

                                                                                                washingtonpost.com, 2014.11.19

Дэвид Камерон: В.Путин Европийн жижиг улсыг дээрэлхэх хэрэггүй.

                                                                                                            aljazeera.com, 2014.11.19

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.205) 2014 оны 11 сарын 21

Оросыг ганцаардуулах АНУ тэргүүтэй барууныхны бодлого биелэхгүй Орос даваад л гарна дэлхийн 2 аймшигт дайнд ялсан аугаа гүрэн ард түмэн

0  |  0
АРД(49.0.133.248) 2014 оны 11 сарын 20

АГуу хүн дээ, дэлхийн тэн хагасаас илүү хүмүүс түүнийг биширч дагаж итгэж байна. Дэлхий дээр зөвхөн ганц улсын ноёрхол бус олон үдэстнүүдийн тэгш хамтын харилцаан дээр тулгуурласан бодлого хэрэгжүүлэх эрхэм зорилготой удирдагч хүн. Ирж яваа цаг үнэний талд гэдэгт би итгэдэг.

0  |  0
zochin(219.250.223.247) 2014 оны 11 сарын 20

minii bodsonoor angli amerik avstrali kanad bugd angli yndestenguud bizdee slevyan angli hoorondiin zorchildoon ym bizdee teneg ukrainuud teriig oilgohgui

0  |  0
Путлер(202.55.191.76) 2014 оны 11 сарын 20

Путин бол тэнэг Иван фашист түрэмгийлэгч, дэлхийн 2-р дайнд байгуулсан оросын гавьяаг үгүйсгэж устгасан балмад амьтан.

0  |  0
irgen(150.129.140.249) 2014 оны 11 сарын 20

Putin shig augaa hulgaich ene delhii deer bgui

0  |  0
1(103.229.121.168) 2014 оны 11 сарын 20

putin shig aguu udirdagch yr ni bhku shuu

0  |  0
1(103.229.121.168) 2014 оны 11 сарын 20

muu oros ahii gmin aihtar heljee baruunii imperalistuud

0  |  0
Top